ТӨРИЙН ӨМЧИТ ЗУРГААН КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАНА

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.11.21

Төрийн өмчит 70 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компаниуд ямар ашигтай, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэг хүн тун цөөхөн. Мөн төсөвт багагүй хэмжээний том ачаалал өгдөг. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллахаас илүү ашиггүй ажиллах нь их. Түүнээс гадна төрийн өмчит компаниудын захирлуудын цалин, зарлага өндөртэй, өртэй гээд буруутгах олон шалтгаан бий.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудыг цэгцлэх, 2017 онд багтаан 30 гаруй компанийг хувьчлах, чиглэл үйл ажиллагааг нь нэгтгэх, нэгдсэн удирдлагаар хангах саналаа Засгийн газарт танилцуулсан байна. Эхний удаад зургаан төрийн өмчит компани болох “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол мах корпораци”, “Монгол тариалан корпораци”, “Монгол тамга”, “Техник спортын төв” зэрэг компаниудыг татан буулгах саналыг Засгийн газарт өргөн бариад байгаа аж. Цаашид нийслэл орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Авто замын засвар, арчлалтын компаниудыг хувьчлах, орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй, улсаас төсөв, мөнгө авдаг газруудыг татан буулгах, үйл ажиллагааны чиглэл ижил газруудыг нэгтгэж, үйл ажиллагааны зардлыг багасгах, нэгдсэн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлжээ. Мөн  улсаас зайлшгүй дэмжих компаниудыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох, зарим нэг ганц хүн захиран бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэх, олон нийтийн хяналттай болгох, компаниудыг хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зэрэг ажлыг холбогдох яамдтай хамтран хийж эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн