Гүйцэтгэх захирлыг нь баривчилсны дараа "Southgobi Resources”-ын хувьцааны үнэ унажээ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2017.11.21

"Southgobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөх БНХАУ-д саатуулагдсан тухай мэдээлэл дэлгэгдсэнээр хувьцааны ханш нь 13 орчим хувиар уналаа.

Ийнхүү тус компанийн хувьцааны үнэлгээ сүүлийн нэг жилийн доод түвшин рүү унаж, одоогоор 1.5 хонгконг доллараар арилжаалагдаж байна. Албан мэдэгдэлд дурдсанаар Б.Аминбөхийг аравдугаар сарын 11-нд Залилангийн хэргээр Рижао хотын хорих ангид саатуулжээ.

Өнгөрсөн даваа гарагт “Southgobi Resources” компани Аминбөхийг түр хугацаанд ажиллах боломжгүй гэх шалтгаанаар Бин Ваныг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тухайн үед шалтгааныг тодорхой хэлэлгүй нууцалж байсан юм.

Тус компани Б.Аминбөхийн эсрэг заргатай холбоотойгоор тусгай баг гаргаж дотоод мөрдлөг хийнэ гэдгээ мэдэгдээд байна. Өмнөговийн Овоот Толгой уурхайд олборлолт явуулдаг тус компани есдүгээр сарын сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 9.7 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажиллажээ.

“Southgobi Resources”-ийн удирдлагууд хагас коксжих нүүрснийхээ чанарыг сайжруулж, борлуулалтын үнээ нэмэхийг зорьж байгаа аж. Хэдий тийм боловч шаардлагатай нэмэлт санхүүжилт татах асуудал баталгаагүй байгааг тус компани тайландаа онцолжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн