Нийтлэгдсэн : 2017.11.21 |
Энэ оны гуравдугаар улиралд Японы эдийн засаг тогтвортой өссөнийг шинэ тооцоо баталлаа. Сул хэвээр буй дотоодын эрэлтийг экспорт нөхөж өгсөн тул Японы эдийн засаг долоон улирал дараалан өсөөд байна Японы Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд 1.4 хувиар өссөн гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Өмнө нь буюу хоёрдугаар улиралд өсөлт 2.6 хувьтай байсантай харьцуулахад энэ нь бага үзүүлэлт.
Гэхдээ Reuters-ын судалгаанд хамрагдсан эдийн засагчид 1.3 хувиар тооцсонтой тун дөхүү байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг өмнөх улиралтай нь харьцуулбал өсөлт 0.3 хувьтай. Харин өнгөрсөн хоёрдугаар улиралд уг өсөлт 0.6 байжээ. Иргэдийн хэрэглээ 0.5 хувиар багассантай уялдан дотоодын эрэлт өмнөх улирлаас 0.2 хувиар буурсан дүнтэй гарлаа.
Өмнөх улиралтай харьцуулахад хөрөнгийн зардал 0.2 хувиар нэмэгдсэн нь 0.3 байхаар тооцсоноос бага гарчээ. Харин экспорт 1.5 хувиар нэмэгдэж, импорт 1.6 хувиар буурсанаас үүдэн Японы гадаад эрэлт 0.5 хувиар өссөн нь урьдчилан тооцсон 0.4 хувиас илүү байгаа юм. Barclays-ын шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.3 хувиар өсөж, хоёрдугаар улиралд 0.8 хувиар сайжирсан иргэдийн хэрэглээ гуравдугаар улиралд 0.4 хувиар багасахаар тооцсон. Гэхдээ “хэрэглэгчийн итгэл сэргэж буй тул дөрөвдүгээр улиралд хэрэглээ эргээд сайжирна” хэмээн шинжээчид таамаглаж байна.
Хадсон Локет
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |