Компанийн засаглалын сургалт

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2017.11.20

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг "Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт"-ыг 2017 оны12 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд зохион байгуулахаар бүртгэл хийгдэж байна.

Компанийн тухай хуулийн 75.8-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар хуульчилсан. Энэхүү хуулийн дагуу засаглалыг хөгжүүлж, шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлтэй хамтран сургалтыг зохион байгуулж байна. 
Сургалтын агуулгын хүрээнд: 
Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдах, захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоог бий болгох, хуулийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудлууд, эрсдлийн удирдлага болон манлайлал зэрэг засаглалын үндсэн ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.  

Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/events/1953525154915492/үзнэ үү.

ЦАХИМ БҮРТГЭЛ: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeF_H6z2xrBrIcmttrWQphu_tbmTU70PUCSyBGsvAwEs9V7Jw/viewform 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн