Нийтлэгдсэн : 2017.11.06 |
Банкны салбарынхан “Комплаенсийн форум”-2017 арга хэмжээг жил бүр зохион байгуулж энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр банк, санхүүгийн салбарт тулгамдаж буй комплаенсийн асуудлаар ярилцдаг уламжлалтай.
Энэ жилийн форумыг Төрийн банк, Монголын банкны холбоо хамтран 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр олон улсын болон дотоодын банк, санхүү, цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулан илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Даяаршлын эрин үед аль нэг улсын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа доголдох нь дан ганц тухайн улсынхаа банк, санхүүгийн салбарыг доголдуулаад зогсохгүй олон улсын хэмжээнд, нийт банкны системийг хөнддөг гэж үздэгээс олон улсын банкны салбарынхан банкны системийн зохицуулалт, хяналтыг нэг стандарт, нэгдмэл загвартай болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ ч зорилгоор “Олон улсын Базелийн хороо” байгуулагдаж дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкуудын хяналтын тогтолцоог сайжруулах, нэгдмэл арга зүй, нэг стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж, зааврыг боловсруулан гаргадаг.
Манай улс олон улсын хамтын ажиллагааны гишүүн орон болохын хувьд компани, байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд комплаенсийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, олон улсын стандарт шаардлагыг мөрдөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ.
Комплаенс нь байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх замаар байгууллагыг нэр хүнд, хууль, эрх зүй, санхүүгийн алдагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх чухал механизмын нэг юм. Орчин үед мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх аюул занал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэлхий даяараа тэмцэж, түүнд тавих хяналтыг сайжруулах, анхаарлаа хандуулахыг чухалчилж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь комплаенсийн хяналтын нэгээхэн хэсэг юм.
Өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагаанд хоёр дах удаагийн харилцан үнэлгээг хийлээ. Үнэлгээгээр Монгол Улс хангалттай үнэлэгдээгүй учраас Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг “Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хорооны зөвлөмж”-д нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах, түүний хэрэгжилтийг хангах тогтолцоог сайжруулах чиглэлээр тодорхой хугацаатай зөвлөмж өгөөд байна.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээ 12 сарын дараа шалгаад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо хангалтгүй улсыг бүргэдэг “саарал жагсаалт”-д оруулах эсэхийг шийвэрлэх юм. Саарал жагсаалтад бүртгэгдэх нь санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө оруулалт буюу гадны хөрөнгийг татах боломжийг бууруулах, банкуудын гадаад гүйлгээ зогсох зэрэг эрсдэлтэй бөгөөд ийнхүү санхүүгийн системд доголдол үүсгэвэл улс орны эдийн засагт шууд нөлөөлөх болно.
Ийм эгзэгтэй үед комплаенсийн форумыг зохион байгуулж, банк, санхүүгийн салбарын төдийгүй, Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудлаар санал бодлоо солилцож, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцаж байгаа нь ач холбогдолтой болно.
Форумын үеэр Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТХ-ийн дарга зэрэг дотоодын банк, санхүүгийн байгууллагын төлөөллөөс гадна Японы Токио Мицубиши банкны Азийн комплаенсийн газрын захирал, Банкерс Аккүйти байгууллагын бүс нутгийн асуудал хариуцсан захирал нар комплаенсийг хэрэгжилт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал, олон улсын сайн туршлагаас танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн зүгээс өөрсдийн дэргэдэх "Сайн Засаглал" сэтгүүлийн намрын дугаараар "Комплаенс Монголд" тусгай дугаарыг гаргаж байгаа бөгөөд энэхүү сэтгүүлийн УИХ, ЗГ-ын гишүүд, зөвлөхүүдэд тараахаас гадна арилжааны банк, итгэлцэлтэй ББСБ, ТӨК, ХК, Даатгалын компани болон ТОП 100 аж ахуйн нэгжийн захирлууд, удирдах зөвлөлийн гишүүдэд хүргэх юм байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |