ЗЭСИЙН ҮНЭ СҮҮЛИЙН 3 ЖИЛ ДЭХ ДЭЭД ХАНШИЙГ ТОГТООЛОО

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.10.09

Зэсийн нийлүүлэлт хумигдах төлөвтэй байгаагаас Шанхайн бирж  (Shanghai Futures Exchange) дээр гол металлуудын ханш даваа гаригийн (2017.10.09) байдлаар нэлээн өндөр байв. Түүхий эдийн шинжээчдийн ярьж буйгаар аж үйлдвэрлэлийн гол металлын нэг зэс сүүлийн гурван жилийн хамгийн дээд ханшийг тогтоогоод байна. Зэсийн үнэ энэ оны тавдугаар сарын эцсээс хойш 20 хувиар өсөхөд дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд болон ам.долларын ханшийн уналт нөлөөлжээ. 

Шанхайн бирж дээр арваннэгдүгээр сард нийлүүлэх нөхцөлтэйгээр худалдаж байгаа зэс нэг тонн нь52,130 юань буюу 7830 ам.доллар байгаа нь есдүгээр сарын 29-ний өдрийн хаалтын ханшаас 290 юаниар өссөн үзүүлэлт юм.

Зэсийн эрэлтийн оргил үе эхлэхийн өмнө нийлүүлэлт хумигдах вий гэдэг болгоомжлол улаан металлын үнэ өсөхөд нөлөөлж байгаа ажээ. “Шанхайн бирж дээр зөвшөөрөгдсөн агуулахаас тээвэрлэж буй зэсийн нийлүүлэлт 100,000 тонноор буурсан нь спот зах зээл дэх зэсийн нийлүүлэлт бүтэн долоо хоног үргэлжилсэн Хятадын үндэсний баярын өмнө хумигдах шалтгаан болжээ. Мөн түүнчлэн Шанхайн бирж дээрх зэсийн нөөц ч  багасч байгаа” хэмээн Хятадын ”Галакси Фьючерс”-ийн шинжээч ярьжээ.

 

 

 

Шанхайн бирж дээр нийлүүлэх боломжтой зэсийн хэмжээ есдүгээр сарын 29-ний байдлаар зургаа дахь долоо хоногтоо буурч, зэсийн нөөцийн хомсдол 38,167 тонноос 103,15 тонн болж иржээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт Лондоны Металлын бирж дээр ч мөн зэсийн нөөцийн хомсдол 2,625 тонноос 293,460 тонн болж нэмэгдсэн бөгөөд 1,750 тонн зэсийн худалдааны шинэ гэрээ цуцлагдсан байна.

“Аравдугаар сар бол зэсийн эрэлт оргилдоо хүрдэг үе. Үндэсний баярын долоо хоног дууссан учраас маш олон хэрэглэгч эрэлтийн шинэ давалгаа үүсгэнэ. Энэ нь зэсийн үнийг цаашид өсгөх шалтгаан болж байгаа юм” хэмээн Хятадын “Галакси Фьючерс”-ийн шинжээч ярьжээ.

“Хөрөнгө оруулагчдын дуртай эрсдэл бага нөхцөл энэ долоо хоногт бараг ажиглагдахгүй. Гол металлуудын ханш харьцангуй өндөр тогтвортой, түүхий эдийн үнэ нааштай эхэлж байна” хэмээн “ANZ“-ийн шинжээч ярьж байна.

2017 оны 1-6 сарын хооронд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсанаас боловсруулсан зэсийн дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол өнгөрсөн зургадугаар сард 70,000 тонн болсон нь урьд хожид байгаагүй үзэгдэл болсон талаар “International Copper Study Group” мэдээлжээ. 

Нөгөө талаар “Glencore” болон” BHP Billiton” зэрэг зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн  ашиг орлогын гол эх үүсвэр болох зэсэд хөрөнгө оруулагчид хошуурцгааж байгаа нь цахилгаан автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний технологийн өсөлт хамгийн ашигтай салбар болж буйтай холбоотой.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн