ТАНИЛЦ: ОФФШОР БҮСИЙН ЖАГСААЛТ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.10.08

Оффшор бүсэд данс нээлгэснээрээ эх орноосоо урвасан дайны ял зэм хүлээхэд хүрээд буй хүн цөөнгүй. Оффшорт данстай байсан гэдэг хардлагаар нэр хүндээ алдсан улстөрч цөөн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч  оффшор бүсээс хөрөнгөө татах өршөөлийн хугацаа зарласан ч үр дүн сайнгүй. Одоогийн байдлаар нийтэд зарлагдсан оффшор бүсээс нэг л иргэн 4 сая 370 мянган ам.долларыг эх орондоо эргүүлэн оруулж иржээ. Нэр холбогдсон хүмүүсийн тоо хэдэн арваар тоологдож байгаа ч үр дүн ганцхан хүнээс хэтэрсэнгүй.

Харин Засгийн газраас оффшор бүсэд хамаарах улс орон, нутаг дэвсгэрийн жагсаалтыг гаргаж, Авлигатай тэмцэх газарт саяхан (2017.10.03) хүргүүллээ. Жагсаалтыг гаргахдаа олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалт болон  Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэсэн  байна. Оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан байна. Тухайлбал, Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49  бүс нутаг багтжээ.

                                                                                                                          

 

 

                                                                                                                                   

 

 

Дээрх газруудад данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд 3 сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах,  хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэйг хуульчилсан байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд  энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Тэрхүү өөрчлөлтөөр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна. Уг хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх жагсаалтыг гаргаад байгаа юм.

Оффшор бүсэд багтсан улс орон, нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт тухай бүрт бичгээр заавал мэдэгдэх учиртайг АТГ-аас онцгойлон анхаарууллаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн