МОНГОЛ ДЕФОЛТ ЗАРЛАХ УУ?

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.09.10

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн ам.долларыг анхааралтай ажигладаг шиг ам.доллар ч Монголыг анхааралтай ажиглаж байна. Есдүгээр сарын 11-ны байдлаар долларын ханш 2447-г зааж, өнгөрсөн долоо хоногоо с 5-7 төгрөгийн өсөлт үзүүлжээ. 

Ам.долларын ханш 2500 төгрөгөөс  доошлох  ч үгүй гацчихаад байгаа нь Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүйтэй холбоотой.  Цаашлаад долларын ханш хэд хүрэхийг эрх баригч намынхан өөрсдөө ч таамаглах манатайгаа сууна.

ЧИНГИС БОНДЫГ ИРЭХ ОНД ТӨЛНӨ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа  хэвлэлийнхэнд хандаж, ““Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард хийх ёстой. Бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа” байгааг дурдаад Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явах уу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байгааг онцолжээ.

Энэ оны гуравдугаар сарын 20-нд  Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд таван жилийн хугацаатай гаргасан 580 сая ам.долларын “Евро” бондын өрийг төлсөн.  Харин ирэх оны нэгдүгээр сард  Чингис бондын өрийг  төлөх том сорилт гуравхан сарын дараа тохиох нь.

Хэрэвзээ Монгол Улс өрөө төлж чадахгүйд хүрвэл дефолт зарлаж болзошгүйг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа ярьжээ.

Төмөр замын төслөө хөдөлгөх, Улаанбаатарыг хөдөө орон нутагтай холбох зам тавих, үндэсний үйлдвэрээ дэмжих 888 төслийг санхүүжүүлэхээр Н.Алтанхуягийн засгийн газрын үед Монгол Улс олон улс хөрөнгийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг арилжсан юм.  Үүний 500 сая ам.долларыг ирэх нэгдүгээр сарын 5-энд төлж дуусгана. Жилийнх нь хүү 4.125 хувь.  Хамгийн урт хугацаатай, хамгийн бага хүүтэй “олдсон” Чингис бондын мөнгө “хаачсан бэ” гэдэг асуудлыг МАН-ынхан тавьдаг ч Улаанбаатарыг 21 аймагтай холбож, хамгийн том бүтээн байгуулалтыг хийж чадсан гэж АН-ынхан өөрсдөө дүгнэдэг.

 

Чингис бондын үндсэн болон хүүгийн төлбөрт төлөх мөнгөн дүн
Чингис бондын үндсэн болон хүүгийн төлбөрт төлөх мөнгөн дүн

 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА

Монголын хоёр ч том сонгуулийн үр дүнг хүлээсэн хөрөнгө оруулагчид өнөөдөр ч хүлээлтийн байдалтай байна. ОУВС-гаас улирал болгонд Монголбанкны дансанд шилжүүлж буй 440 сая ам.долларыг эс тооцвол хөрөнгө оруулалт Монголоос дүрвэсэн, залхсан, хүлээсэн хэвээр байгаа юм.  Өөрөөр хэлбэл,  сангийн хөтөлбөрийн хүрээнд эрх нь нээгдэж, Хятад, Энэтхэг, Японоос Монголд орж ирэх 5.5 тэрбумын ам.доллараас сураг ажиг одоогоор алга. 

Монгол Улсын эдийн засаг өөрийн онцлогтой. Унах нь ч сэргэх нь ч амархан. Гэвч, хонгилын үзүүрт харагдаж эхэлсэн гэрэл бөхөж,  улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалдаг Монголын эдийн засаг дахин хэвтэрийн дэглэмд шилжиж магадгүй байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн