ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД АРИЛЖИНА

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.08.14

Наймдугаар сарын 15-ны өдөр олон нийтэд арилжих Засгийн газрын бондын захиалгыг үнэт цаасны компаниуд авч эхэлжээ. 100 сая төгрөгөөс дээш хэмжээгээр бонд авах иргэдэд үнэт цаасны данс нээх үйлчилгээг хаягаар очиж үйлчилнэ гэсэн зарыг зарим компани гаргаад байна. Гурван сарын хугацаатай Засгийн газрын бондын хүү 11.7 хувь бол есөн сарын хугацаатай бондын хүү 11.9 хувь, харин гурван жилийн хугацаатай нь 14.5 хувь ажээ.

Үнэт цаасны NOVEL Investment компанийн ажилтнууд иргэдэд хандан гурван жилийн хугацаатай Засгийн газрын бондод хөрөнгө оруулахыг зөвлөж байна. Учир нь Засгийн газрын бонд нь төрийн нэрээр баталгаажиж эрсдэлээс бүрэн хамгаалагдсан, хүүгийн орлого татвараас чөлөөлөгддөг, хөрвөх чадвар сайтай үнэт цаас байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл хүүгийн орлого нь татваргүй тул гурван жилийн бондын 14.5 хувь хүүгийн өгөөж гэдэг нь банкны 16.2 хувийн хүүтэй хадгаламжтай ижил өгөөжтэй гэсэн үг юм байна. Мөн засгийн газрын бондыг хугацаанаас нь өмнө мөнгөжүүлэх боломжтойн дээр барьцаалж бага хүүтэй зээл авах боломжтой ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн