• Өмнөх судалгаа
“Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх” (Shareholders Rights in Mongolia) судалгааны тайлан
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он

Нийтлэгдсэн : -0001.11.3

Украйн улсад зохион байгуулсан Евроазийн компанийн засаглалын дугуй ширээний гурав дахь ярилцлагад зориулан 2002 онд ЭЗХАХБ-ын захиалгаар “Econsulting Co.Ltd”-ээс “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх” (Shareholders Rights in Mongolia) судалгааны тайлан

Энэ чиглэлийн судалгааны анхных юм. Уг тайланд ингэж өгүүлсэн байна. 1998 онд бүртгэлтэй ХК-ийн 2/3-ийн нь хувьцаа идэвхитэй арилжаалагдаж байсан бол 2001 онд энэ үзүүлэлт дөнгөж 1/3 болж буурсан байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал Монголын хөрөнгийн зах зээлийн байдал ихээхэн доройтжээ. Үүний шалтгаан нь:
  • Бүртгэлтэй компаниудын ихэнх нь ашиггүй ажилладаг, ашигтай ажилладаг компанийн тоо цөөн, ашгийн хэмжээ бага.
  • Хувьцаа эзэмшигчид эрхээ мэддэггүй, эрхийн хэрэгжилт муу
  • Том хувьцаа эзэмшигчид компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх сонирхолгүй, байгууллагын хөрөнгө оруулагчид байхгүй
  • Хөрөнгийн зах зээлийг хянах зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон зохицуулагч нь мэдээ, тайланг цаг хугацаанд гүйцэтгэх, ирүүлэх тухай шаарддаг ч үүнийг хөрөнгийн зах ээлийг хөгжүүлэх хүчин зүйл талаас нь ойлгож хэрэглэдэггүй.
  • Танил талын холбоо харилцаа хөрөнгийн зах зээлийн бүх оролцогчдын харилцаанд маш хүчтэй нөлөөллдөг
  • Компаниуд ч хөрөнгө оруулагчид ч хөрөнгийн биржид бүртгэлтэй байхын давуу талыг ойлгодоггүйгээс ач холбогдол өгдөггүй.
  • Татварын дарамт нь түүнээс зайлсхийхэд хүргэдэг бөгөөд ХК-ийн хувьд энэн нь илүү төвөгтэй асуудал болдог гэж дүгнээд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна.
“Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах сайн тогтолцоо бүрдүүлэхэд төрийн болон өөрийн зохицуулалттай байгууллага, компаниуд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа чухал. Түүнээс гадна хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалсан илүү тодорхой хууль журам тогтоох, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг сахиулах тухай илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
  • Хөрөнгийн зах зээлийн олон нийтийн, ялангуяа хувьцаа эзэмшигчид болон компанийн удирдлагын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй сургалт сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Байгууллагын хөрөнгө оруулагчдын дэмжих
  • Банкнууд үнэт цаасаар хөрөнгө оруулах боломжийг нээх чиглэлээр банкны хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
  • Хөрөнгийн биржийн зохицуулах эрх мэдлийг өргөжүүлэх, зохицуулалтыг сайжруулах
  • Зохицуулах байгууллагууд ХК-иас авч буй мэдээллийг зах зээлийн ил тод байдлыг хангах чиглэлээр илүү сайн ажиллах
  • Шүүх хууль сахиулах байгууллагын чадавхийг, ялангуяа ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий маргаан таслах этгээдийг бий болгох

Энэхүү зөвлөмж гарснаас хойш 10 жил өнгөрсөн боловч аль ч чиглэлээр дорвитой үр дүнд хүрээгүй, одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн