|
Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл
Нийтлэгдсэн : 2014.11.27 |
Эдийн засгийн өсөлтийг бий болгох үндсэн нөхцөл нь Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэмжээний Үндэсний үйлдвэрлэлийг олноор нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, зах зээлд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнээр хангаж үнийн өсөлтийг тогтворжуулах
зайлшгүй шаардлага бий болж байдаг. Бизнесийн орчинд тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол хямд өртөгтэй хөрөнгө оруулалт татах нөхцөл бололцоог бий болгоход оршдог. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахуйц засаглал сайтай байж хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулж ашиг олж эргэээд өгөөжөө өгч байх нөхцөлбүрдсэн байх шаардлагатай.
Эдийн засгийг хөгжүүлэх Монголын бизнесийн туршлагыг дараагийн шатанд авч ирэхэд олон нийтээс хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцсэн сайн засаглалтай байх шаардлагатай.
Хувьцаа эзэмшигчид төдийлөн хөрөнгө оруулалт хийсэн компаниудын үйл ажиллагаа, гүйцэтгэл, тухайн салбарын талаархи цогц мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжиж чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь юм.
Компанийн засаглалын хэрэгцээ шаардлага нь өрсөлдөөнт бизнесийн орчин, хувирамтгай эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэлтэй санхүүгийн зах зээл, бий болсон бизнесийн алдаа дампууралаас сэргийлэхийн тулд гарч ирсэн бөгөөд бизнесийн байгууллага хяналттай байх, хариуцлага, ил тод нээлттэй байдлыг хөрөнгө оруулагчид, төрийн зохицуулалтын байгууллага, санхүүжилт, зээл олгогчид шаардах болсон.
Олон нийтээд хөрөнгө оруулалт татсан Хувьцаат компаниуд, Банк, Даатгал, ББСБ, ТӨХК-иуд, олон нийтийн ашиг сонирхолын төлөө ажилладаг- Аудит, Үнэлгээ, ХХК-иуд нь хөрөнгө оруулагчид, захиалагчдын эрх ашгийг хамгаалах, удирдах байгууллага буюу зөвлөлтэй байх шаардлага үүссэн.
Хөрөнгө оруулагчдын эрх хамгаалагдаж чадахгүй бол хөрөнгө оруулалт хийдэггүй, гарч явдаг.
Нийтийн ашиг сонирхолд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтыг орчин үеийн "сайн засаглалын зарчим"-д нийцүүлэн ил тод, нээлттэй, хяналттай, хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах үнэт зүйлийг төлөвшүүлж чадах юм бол Монголын эдийн засаг, бизнесийн орчин хөрөнгө оруулагчдийн өмнө таатай болж улмаар хямд өртөгтэй хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллага өөрсдийнх нь үйл ажиллагаа өргөжин хөгжих болно.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |