Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба "Компанийн засаглалын кодекс” тайлан, хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмж
Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба компанийн засаглалын кодекс тайлан, хэлэлцүүлэг Төрийн ордонд 11 -р сарын 01-ний өдөр боллоо.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт зах зээлд амжилттай оршин тогтнох, хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш байдлыг хангах, хөрөнгө оруулалтын таатаай орчинг бий болгож улмаар хөрөнгийн зах зээл ийн хөгжлийг хурдасгахад компанийн сайн засаглал чухал үүргийг гүйцэтгэх болсоор тодорхой хугацаа өнгөрсөн байна. Монгол улс чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин ороод 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд компанийн удирдлагын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүд гарч хувьсан өөрчлөгдсөөр иржээ.
Үндэсний хөтөлбөрийг баталснаар хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн удирдлагын зөв тогтолцоог бий болгох, удирдлагын мэдлэг чадварыг дээшлүүлэх зэргээр компанийн сайн засаглалын тогтолцоог компаниудад төлөвшүүлэх тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Компанийн засаглалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор компанийн засаглалын кодексын зарим зүйл заалтыг шинэчлэн батлагдсан "Компанийн тухай хууль"-д тусган тухайн заалтуудыг компани албан ёсоор мөрдөж хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Хэдийгээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох тодорхой ажлуудыг хийгдэж эхэлсэн ч өнөөдөр хувьцаат компани, төрийн өмчит компани, арилжааны банк, даатгал, банк санхүүгийн байгууллага, аудитын компани, гэр бүлийн компаниудын засаглалын хөгжлийн түвшин ямар байгааг тодорхойлох шаардлага бидний өмнө тавигдаж компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд" Компанийн засаглалын үндэсний зөвлөл"-өөс дээрх салбаруудын хүрээнд анхны нэгдсэн судлагааг хийж тайланг гаргаж төрийн болон төрийн бус байгууллага, компаниудад танилцууллаа.
Судалгаанаас харахад компанийн засаглалын мэдлэг боловсролыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах, хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш байдлыг хангах, ТУЗ-ийн зөв тогтолцоог бий болгох, хараат бус гишүүдийн үйл ажиллагааг идвэхжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Түүнчлэн компанийн засаглалын кодексын шинэчилсэн найруулагын төслийг боловсруулан кодексын үндсэн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн эрх, ТУЗ -ийн эрх, үүрэг хариуцлага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдийн үйл ажиллагаа, хяналт зэрэг үйл ажиллагааны талаар нэмэлт өөрчлөлт оруулж энэхүү тайлан, хэлэлцүүлгийн үеэр танилцуулан хэлэлцүүлсэн.
Тайлан хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцон энэхүү тайлан хэлэлцүүлгээс дараах тодорхой санал зөвлөмжийг гаргалаа. Үүнд:
-
ТУЗ, гүйцэтгэх удирдлага, компанийн тухай мэдээллийн ил тод байдлыг хангах
-
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөлтийг сайжруулах
-
Бизнесийн ёс зүй, компанийн засаглал, эрх мэдэл бүхий албан тушаалтан түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээлэл, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлийг ил тод тайлагнах
-
Мэдээллийг талуудад дүрэм журмын дагуу хүргэх
-
Нэгдмэл сонирхолтой этгээдэд давуу байдал үүсгэхгүй, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхад анхаарч, эрсдлийн менежментийг сайжруулах
-
Төрийн өмчит хувьцаат компанийн тодорхой хувийг ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр хувьчлах
-
ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооноос санал болгосон нэр дэвшигчийг ТУЗ-дтомилох ажиллагааг ил тод нээлттэй явуулах
-
Компани дотоод аудитын албаны журамтай байхаас гадна дотоод аудитад мөрдөх үйл ажиллагааны болон ёс зүйн стандартууд болон дотоод аудитын төлөвлөлт, арга зүй, тайлан зөвлөмжийн загвар, зөвлөмжийн хэрэгжилтийн мониторинг хийх аргачлал, ажлын баримтын загваруудыг багтаасан удирдамжийн баримт бичигтэй байх
-
Компанийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг дотоодоо боловсруулан мөрдөх
-
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт компанийн засаглалын тухай ойлголтыг оруулах
-
Ногдол ашгийн хуваарилалт, хуваарилалтын бодлогыг бий болгож түүнийг ил тод нээлттэй болгох
-
Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн нэг хэсэгт компанийн засаглалын шаардлагыг оруулах
-
Сайн засаглалтай компанийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих
-
Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн системийг сайжруулах, мэдээллийг ил тод, үнэн зөвөөр компанийн цахим хуудсандаа заавал байршуулж байх тухай эрх зүйн зохицуулалт бий болгох
-
Иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсрлыг сайжруулж, хувьцаа худалдаж авах сонирхлыг төрүүлэх
-
Дахин тодорхой хугацаагаар ногдол ашгийн татвараас чөлөөлөх бодлогыг үргэлжлүүлэн дэмжих
-
Компанийн засаглалын сургалтад суусан ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг энэ чиглэлээр нарийн мэргэшүүлэх
-
Хараат гишүүдийн мэдээллийн журам, судалгааг гаргах
-
Компанийн засаглалын кодексын заалтуудаас Компанийн тухай хуульд нэмж тусгах
-
Хөрөнгө татан төвлөрүүлэхээр ажиллаж буй компанид компанийн засаглалын тухай мэдээллийг түүх, танилцуулгандаа оруулсан байх шаардлага тавих
-
Хөрөнгө оруулалт татах, тусгай зөвшөөрөл авахад засаглалын талаар Компанийн засаглалын кодексын заалт бүрээр нарийвчилсан аргачлал гаргаж, түүний дагуу зэрэглэл тогтоон холбогдох зөвшөөрөл, эрхийг олгодог байх
-
Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн компаниудыг мэргэжлийн ТУЗ-тэй болгож, мэргэжлийн сайн удирдлага бодлогоор хангах
-
Судалгаа, тайланг зөвхөн өөрийн үнэлгээ бус хөндлөнгийн мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг болох
-
Засаглалын үнэлгээ тогтоон, төрийн байгууллага болон бусад байгууллагуудын тендерийн журамд засаглалын үзүүлэлтийг оруулах
-
Хувьцаа эзэмшигчдийн тэгш эрхийг хангаж ижил мэдээлэл авах нөхцлөөр хангах
-
Зохицуулах байгууллагын эрх мэдлийг нэмж, чадавхжуулах, хөрөнгө санхүүгийн чадамжтай болгох
-
Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг мэргэшсэн хүмүүсээр бүрдүүлэх
-
Компанийн жилийн тайланд компанийн засаглалын тухай тайланг заавал оруулдаг болгох
-
Ногдол ашгийг дансаар дамжуулан хуваарилж байх