• Өмнөх судалгаа
"Компанийн засаглалын кодекс"-ын дагуу засаглалын хэрэгжилтийг тодорхойлох асуулга
Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.17

"Компанийн засаглалын кодекс"-ын дагуу засаглалын хэрэгжилтийг тодорхойлох асуулгын хүснэгт.

Д/Д

ҮНДСЭН ЗАРЧИМУУД

ҮНДСЭН ЗАРЧМУУДЫН ЗАДАРГАА

ҮНЭЛГЭЭ

Хувьцаа эзэмшигчдийн эрхтэй холбоотой асуулгууд

1

Манай компани нь ХЭ-чдийн ХЭХ-д оролцох эрхийг хангаж ажилдаг 

Манай компанийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас гадна тодорхой тохиолдолд /хуулийн дагуу/ өөр этгээд зарлан хуралдуулах нөхцөл бүрдсэн байдаг ба ХЭ-чид компанийн үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлын талаар шийдвэр гаргахад эзэмшиж буй хувьцааны тоонтой дүйцүүлэн саналын эрхтэй оролцох бололцоогоор хангагдсан.

1  2  3  4  5

2

Манай компани нь ХЭ-чдийн ногдол ашиг авах эрхийг ханган ажилдаг

Манай компани ногдол ашгийн бодлогыг хэрэгжүүлдэг ба компанийн ашгаас тогтмол хүртэх, шударга хувь хүртэх, зохистой хэмжээтэй байх зарчмыг баримталдаг.

1  2  3  4  5

3

ХЭ-чдэд санхүү нягтлан бодох бүртгэлийн тайлан мэдээллийг тогтмол танилцуулдаг

1  2  3  4  5

4

Ногдол ашиг хуваарилалтын тайланг дараагийн хурлаар тайлагнадаг

1  2  3  4  5

5

Ногдол ашийг ХЭ-чдэд хялбар аргаар түгээдэг

1  2  3  4  5

6

Манай компани санал өгөх эрхийг тэгш хангадаг

ХЭ-д нь эзэмшиж буй хувьцааны төрлөөс хамааран ХЭХ-аар шийдвэрлэх асуудалд оролцох оролцоо нь өөр байх боловч уг эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжоор бүрэн хангагдсан

1  2  3  4  5

7

Манай компани ХЭ-чдийн санал өгөх эрхийг хязгаарласан аливаа үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх ба давуу эрхийн хувьцаа эзэмшигчид компанийг өөрчлөх эсвэл татан буулгах зэрэг тэдгээрийн эрхийг хязгаарлахтай холбоотой асуудалд санал өгөх бүрэн бололцоог бий болгосон

1  2  3  4  5

8

Манай компани нь сонгох ба сонгогдох эрхийг хангуудаг

Бид компанийн ТУЗ-ийн  гишүүн, ГУ-ыг сонгох ажиллагааг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулах зарчмыг үйл ажиллагаандаа баримталдаг

1  2  3  4  5

9

Бид ТУЗ-ийн нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээллийг ХЭ-чдэд цаг тухайд нь нэгэн зэрэг хүргэж мэдээлэх тогтолцоог бүрдүүлэн ажилдаг бөгөөд ГУ болон ТУЗ-ийн дэргэдэх хороодын гишүүдийн талаарх  мэдээлийг олон нийт болон МХБ-д мэдээллэдэг.

1  2  3  4  5

10

Мэдээ мэдээлэл авах эрх

Компанийн талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчид  тогтмол болон цаг тухай бүр нэгэн зэрэг шуурхай авах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Зайлшгүй хүргэх мэдээлэлд компанийн жилийн тайлан, санхүүгийн нөхцөл байдал, компанийн аливаа эрсдэл болон бусад компанийн үйл ажиллагаанд хамгийн чухал гэж үзсэн мэдээллүүд багтадаг.

1  2  3  4  5

11

Манай компанийн бүртгэлийн байгууллагын ирүүлсэн ХЭ-дийн мэдээллийн дагуу хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг тогтмол батлагаажуулж компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр бүртгэлийн мэдээллийг танилцуулдаг.

1  2  3  4  5

12

Компани ямар төрлийн мэдээллийг нийтэд тогтмол болон тухай бүр хүргэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулсан мэдээллийн үйл ажиллагааны журмыг боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл батлан мөрдүүлдэг.

1  2  3  4  5

13

Хувьцаагаа эргүүлэх худалдан авахыг шаардах эрхийг хангадаг

Компанийн тухай хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд, ХЭХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар эсрэг саналтай байсан эсхүл уг шийдвэрийг гаргахад оролцоогүй хувьцаа эзэмшигчид хүсвэл өөрсдийн хувьцааг буцаан худалдан авахыг шаардах эрхтэй байхаар компанийн дүрэмд заасан.

1  2  3  4  5

14

Нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хангадаг 

Хувьцаа эзэмшигчид компанийн нэмж гаргаж буй хувьцаанаас нэн тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг олгодог.

1  2  3  4  5

15

Компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхийг шаардах эрхийг хангадаг

Манай компани өөрийн үйл ажиллагааг тогтмол хянах дотоод болон гадаад механизмыг бүрдүүлэн ажилдаг

1  2  3  4  5

16


Компанийн нийт хувьцааны 10 болон түүнээс дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч компани санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалыг аудитаар шалгуулах эрхтэй байдаг.

1  2  3  4  5

17

Татан буугдахад үлдсэн хөрөнгөөс хувь хүртэх эрхийг хангуулах

Компанийг татан буулгах үйл ажиллагааны үед хувьцаа эзэмшигчид ижил тэнцүү эрхийг эдэлдэг бөгөөд компанийг татан буулгах комисс компанийн хөрөнгөөс өр төлбөрийг төлөөд үлдсэн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар журам гаргах ба хувьцаа эзэмшигч бүрийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээнд тохирох хэмжээний хөрөнгийг хуваарилах үүрэг хүлээсэн байдаг

1  2  3  4  5

 

Мэргэжлийн хөрөнгө оруулагчтай холбоотой асуулгууд

18

Манай компани мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллааг зохицуулах журмуудыг батлан дагаж мөрддөг

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрсдийн компанийн засаглалын бодлого мөн санал өгөх бодлого мөн түүнчлэн санал өгөх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх журмаа ил тод, нээлттэй болгосон.

1  2  3  4  5

19

Компани нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид тэдний томоохон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбогдон гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах журмыг батлан ил тод нээлттэй болгон дагаж мөрддөг  

1  2  3  4  5

20

Мэргэжлийн хувьцаа эзэмшигчид ба хувьцаа эзэмшигчид КЗ-ын кодекст заасан үндсэн эрхээ урвуулан /хэтрүүлж ашиглах, буруугаар ашиглах, зарчимд заасан эрхээ зөрчих/ ашиглаж үгсэн хуйвалдахаас бусад тохиолдолд өөр хоорондоо харилцан зөвлөлдөх боломжийг бүрдүүлсэн.

1  2  3  4  5

 

 

Хувьцаа эзэмшигдийн хуралтай холбоотой асуулгууд

21

Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээ

ХЭХ-аар хувьцаа эзэмшигчдийг  компанийн үйл ажиллагааг хянах, компанийн үйл ажиллагааны талаар гаргаж буй чухал шийдвэрийг хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцох, компанийн санхүүгийн болон санхүүгийн бус бүхий л мэдээллийг авах, компанийн ногдол ашгийн бодлогыг тодорхойлоход оролцох боломжуудаар хангагдсан 

1  2  3  4  5

22

ХЭХ-аар компанийн хөндлөнгийн аудиторыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, хуулийн байгууллага, олон нийтийн байгууллага, сангуудтай компани хэрхэн хамтран ажиллах талаар гаргах шийдвэр, хараат охин компани байгуулах шийдвэр, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох, уг хэлцлийг хийх журам,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр, Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл дүрмийн шинэчилсэн найруулга хэлэлцэж шийдвэрлэн энэ тухай компанийн дүрэмд тодорхойлсон
 

1  2  3  4  5

23

Манай компанх КЗК-ын дагуу ХЭХ-ын бэлтгэлийг хангаж, зохион байгуулдаг

Хувьцаа эзэмшигчдийг хурлаар хэлэлцэх асуудлын талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүхий л мэдээллээр хангадаг

1  2  3  4  5

24

Компанийн саналын эрхтэй хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хурлын хөтөлбөрийн хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах боломжоор хангагдсан байна.

1  2  3  4  5

25

ТУЗ нь КЗК-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах өдөр, цаг, ХЭ-чдийн бүртгэлийн жагсаалтыг үндэслэн ХЭ-чдийн хуралд оролцох нэрсийн жагсаалтыг гаргах; ХЭ-чдэд танилцуулах баримт материалыг хөтөлбөрийн дагуу хэвлэн бэлтгэх, хурлын хөтөлбөрийн дагуу санал өгөх журам болон саналын хуудсыг бэлтгэх, ХЭ-чдэд хурлын тов, хөтөлбөр болон холбогдох бусад материалуудыг хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг 

1  2  3  4  5

26

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах

Хувьцаа эзэмшигчдэд хамгийн тохиромжтой байх байршил, цагийг сонгон хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигчид ажлаас хөндийрөлгүй оролцох боломжоор хангахын тулд долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг .

1  2  3  4  5

27

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хариуцна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг төлөөлөн удирдах зөвлөлөөс томилдог

1  2  3  4  5

28

Хурлын дарга хурлын хөтөлбөрийг танилцуулснаар хурлыг эхлүүлнэ. Хурлын ирцийг тооллогын комисс хариуцан бүртгэж, хуралд мэдээлнэ. Холбогдох хууль тогтоомж, компанийн дүрмээр тогтоосон ирц хүрсэн тохиолдолд хурлыг эхлүүлж, хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлыг хэлэлцдэг.

1  2  3  4  5

29

Хурлын хөтөлбөрт тусгасан асуудал тус бүрийг томилогдсон илтгэгч танилцуулах ба танилцуулах болон асуулт тавих хугацааг тогтоосон байна. Үүний дараа санал өгөх үйл ажиллагааг явуулдаг.

1  2  3  4  5

30

Хурлын дарга оролцогчдод үг хэлэх, санал өгөх бололцоогоор бүрэн хангадаг ба хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг чанд сахина. Хурлын дарга хурлын явцад гарах бүхий л зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэдэг

1  2  3  4  5

31

Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр

Хурлын хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргахдаа батлахгүй байж болно. Иймд хөтөлбөрт тусгагдсан асуудал бүрт хувьцаа эзэмшигчид санал өгөх боломжийг хангах үүднээс хурлын дарга хэлэлцэх шаардлагатай бүх асуудлыг хурлын хөтөлбөрт бүрэн гүйцэд тусгах асуудлыг хариуцаж ажиллана. Хэлэлцэж буй асуудал тус бүрээр санал хураалт явуулна. Хоёр буюу түүнээс олон асуудлыг зэрэгцүүлэн санал хураалтыг явуулдаг.

1  2  3  4  5

32

ХЭ хуралд биеэр ирж чадахгүй тохиолдолд бичгээр саналаа өгөх ба ”зөвшөөрсөн”, “татгалзсан” үгсийн аль нэгийг сонгон илэрхийлж өөрийн гарын үсгийг зурсан байна. Биеэр оролцож чадахгүй тохиолдолд хэрхэн санал өгөх талаар хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулах журамд тодорхой тусгасан.

1  2  3  4  5

33

Хурлын шийдвэрийг компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд шуурхай хүргүүлдэг.

1  2  3  4  5

34

Хувьцаа эзэмшигч саналаа өгөхдөө ”зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн үгээр илэрхийлэх ба саналыг ил тод байдлаар эсвэл бичгээр авах гэсэн хэлбэрээр явуулж болно. Саналыг тухайн хувьцаа эзэмшигчийн саналын тоог тусгасан бөгөөд   ”зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн үгээр илэрхийлэгдсэн урьдчилан бэлтгэн гаргасан саналын хуудсаар, бичгээр авдаг

1  2  3  4  5

35

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хурал хуралдсанаас хойш ажлын 3 хоногт багтаан гаргаж хурлын даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулах ба түүнчлэн тэмдэглэл хөтөлсөн хурлын нарын бичгийн даргын гарын үсэг зурагдсан байна.

1  2  3  4  5

36

Хэрэв хувьцаа эзэмшигч хурал хуралдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор бичгээр хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан тохиолдолд түүнд тэмдэглэлийн хуулбарыг хүргүүлдэг. 

1  2  3  4  5

 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ /ТУЗ/-тай холбоотой асуулгууд

 

37

Манай компанийн ТУЗ нь үүргээ сайн хэрэгжүүлж ажилдаг

Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлж түүний хэрэгжилтэд хяналт тавьж удирдамж, зөвлөмжөөр хангаж ажилладаг

1  2  3  4  5

38

Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, компанид үр ашигтай шийдвэр гаргах, компанийн үйл ажиллагааг хянах болон бодлого, стратегийг тодорхойлох зэргээр үүргээ хэрэгжүүлж ажиллана. Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж стратегийн удирдамж, чиглэлээр хангаж ажиллах ба дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлт, хууль тогтоомжийн  хэрэгжилт, томоохон гэрээ, хэлцлүүд, компанийн өөрчлөн байгуулалт /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах гэх мэт/ зэрэгт хяналт тавьдаг

1  2  3  4  5

39

 

ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн тэдгээрийг дүгнэх, урамшуулах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд тавих шаардлага, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал түүнтэй холбоотой асуудлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга,ТУЗ-ийн дэд хороодын үйл ажиллагаа болон бусад зөвлөлийн үйл ажиллагааны журмыг боловсруулан баталж, мөрддөг. 

1  2  3  4  5

40

Манай компанийн ТУЗ нь дүрэм журмын дагуу удирдлагын зохистой бүтцийг бий болгож чадсан

ТУЗ нь компанийн үйл ажиллагааг зохистой удирдах, хяналт тавихад нийцэхүйц бүтэцтэй бөгөөд зөвлөлийн гишүүд маань аудит эсвэл нягтлан бодох бүртгэл, санхүү, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн даддлага туршлагатай.

1  2  3  4  5

41

ТУЗ-ийн нийт гишүүдийн маань 1/3 нь хараат бус гишүүдээс бүрддэг ба мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий гишүүдтэй.  Мөн "Компанийн тухай" хуулийн 75.8 дугаар заалтын дагуу сургалтанд хамруулан тэдний засаглалын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, ёс зүйн дүрмийг сахиулах талаар тодорхой арга хэмжээ авч ажилладаг. Төрийн бус, олон нийтийн хараат бус гишүүдийн жагсаалтаас сонгон авч, нэр дэвшүүлэн, сонгогдсон тохиолдолд тухайн байгууллагатай гэрээ байгуулан ажиллахыг урьтал болгодог

1  2  3  4  5

42

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо сондгой байхаар бүтцийг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь төлөөлөн удирдах зөвлөлийн үр дүнтэй үйл ажиллагааг дэмжиж ажиллах болон нөхцөл байдлыг өргөн цар хүрээтэй харж дүгнэлт гаргаж түүнийгээ үндэслэн оновчтой шийдвэр гаргах чадвар бүхий төлөөлөн удирдах зөвлөлийг  бий болгох бөгөөд үүнтэй уялдуулан гишүүдийн тоог тогтоосон

1  2  3  4  5

43

 

.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн дараах шалгуурыг хангасан. Үүнд:
- сүүлийн 5 жилд компанид болон түүний нэгдмэл сонирхолтой этгээд болж байгаагүй;
- компани эсвэл түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй;
- компани эсвэл түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн ханган нийлүүлэгч ба харилцагч бус;
- компани эсвэл түүний нэгдмэл сонирхолтой этгээдтэй үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээгүй;
- компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын гишүүн, дотоод аудитын ажилтны нэгдмэл сонирхолтой этгээд бус;
- компанийн хувьцаа эзэмшигч эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдийн ойрын хамаатан бус:
- компанитай аливаа хэлбэрээр ажил, албан тушаал эрхэлдэггүй;
- компанийн аливаа хэлбэрийн бизнесийн гэрээ хэлцэл байгуулаагүй, тийм холбоогүй байх эдтгээд байдаг

1  2  3  4  5

44

Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг хараат бус гишүүнээр сонгосон

1  2  3  4  5

45

Хараат бус гишүүдийн тоо нь компанийн шийдвэр гаргахад нөлөөлөх бололцоо бүхий зөвлөлийн бусад гишүүдийн тоотой тэнцвэртэй харьцаатай байдаг. ТУЗ-ийн гишүүдэд тавигдах мэргэжлийн өндөр ур чадвар зэрэг шаардлагыгкомпанийн дүрэмд тодорхойлж заасан.

1  2  3  4  5

46

Манай компанийн ТУЗ гишүүд үүрэг

ТУЗ-ийн гишүүд нь ХЭ-чдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчид ба компанийн эрх ашгийн төлөө үнэнч шударгаар ажилладаг.

1  2  3  4  5

47

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр аливаа чухал шийдвэр гаргахын өмнө шаардлагатай бүхий л мэдээ мэдээллээр цаг тухайд нь хангагдаж чаддаг 

1  2  3  4  5

48

Гишүүд үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүднээс тодорхой асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, захирлуудаас мэдээлэл, холбогдох материалыг шаардах эрхийг зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааж өгсөн.

1  2  3  4  5

49

Манай компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох чөлөөлөх үйл ажиллагааг журмын дагуу шудлага нээлттэй явагддаг

Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох журам нь ил тод нээлттэй байдаг бөгөөд ТУЗ-ийн гишүүдийг сонгоход жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах боломж бүрдүүлэн санал хураах аргыг ашиглан сонгуулийг явуулдаг.

1  2  3  4  5

50

ТУЗ-ийн бүх гишүүд ХЭ-чдийн ээлжит хуралд заавал биечлэн оролцож, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулт өгдөг ба энэ нь журамд тусгасан байдаг.

1  2  3  4  5

51

Манай компани ТУЗ-ийн дэргэдэх хороод

Манай компанийн ТУЗ-ийн дэргэд мэргэжлийн хороод ажилдаг ба тэдгээр хороод нь ТУЗ-ийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг болох санал дүгнэлтээр хангадаг бөгөөд зарим цөөхөн тохиолдолд шийдвэр гаргах эрхтэй.

1  2  3  4  5

52

ТУЗ-ийн дэргэд цалин урамшуулал болон нэр дэвшүүлэх хороо, аудитын хороо, эрсдэлийн удирдлагын хороог тус тус байгуулан ажилдаг ба эдгээр хороодын гишүүд маань мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн, туршлагатай, хороод тус бүр 3-аас доошгүй гишүүд ажилдаг.

1  2  3  4  5

53

Манай аудит, цалин урамшуулал, нэр дэвшүүлэх хорооны дарга нь хараат бус гишүүн байдаг

1  2  3  4  5

54

ТУЗ их хэмжээний сонирхлын зөрчилтэй хэлцлийг баталж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчид болон нийтэд мэдээлж ил тод болгодог

1  2  3  4  5

56

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга компанийн засаглалын талаар бодлого боловсруулахад оролцох , компанид сайн засаглалын практикийг хэвшүүлэх үйл явцыг удирдан чиглүүлэх арга хэмжээ авах, хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон түүний хороодын хуралд бэлтгэх, зарлах, хуралдуулах арга хэмжээг зохион байгуулах, мэдээллийг нийтэд хүргэх арга хэмжээ авах замаар компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талаас төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлсэн аливаа санал, гомдол хүсэлтийг шийдвэрлэхэд   оролцох, компани   доторх   маргааныг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авч, санал боловсруулан ажилладаг

1  2  3  4  5

57

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга дараах шаардлагыг хангасан. Үүнд:
- "Компанийн тухай" хуулийн 75.8-ыг хангасан, Дээд боловсролтой;
- Нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын туршлага болон мэргэжлийн ур чадвартай;
- Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
- Компанитай нэгдмэл сонирхолгүй, компанийн томоохон хувьцаа эзэмшигчдээс хараат бус этгээд байдаг

1  2  3  4  5

 

Гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуулгууд

58

Гүйцэтгэх удирдлагын эрх

Манай компанийн гүйцэтгэх удирдлага нь итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байх бөгөөд гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн аль нэг хэлбэрээр компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг.

1  2  3  4  5

59

 

 Манай компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, үндсэн үйл ажиллагаа нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний /гүйцэтгэх удирдлагын эрх үүрэг, хэрэгжүүлэх хугацаа, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс урамшуулал зэргийг нарийн тусгасан гэрээ/ үндсэн дээр  гүйцэтгэдэг.

1  2  3  4  5

60

 

Манай компанийн удирдлагын багийн гишүүд компанийн төлөө үнэнч шудрагаар ашиг сонирхлын зөрчилгүй ажилдаг.

1  2  3  4  5

 

 

Санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдалтай холбоотой асуулгууд

 

61

Санхүүгийн тайлагнал

Манай компани нь өөрийн вэб сайт болон албан ёсны сайтаар  дамжуулан хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр үйл ажиллагааны болон санхүүгийн  талаарх мэдээллийг мэдээллэдэг.

1 2 3 4 5

62

Манай компани нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлдэг.

1 2 3 4 5

63

Манай компани найдвартай санхүүгийн тайлагналын системийг бий болгохын тулд дараах шаардлагуудыг мөрддөг. Олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, гүйцэтгэх ажилтан нарын санхүүгийн хууль бус үйл  ажиллагаа, хөрөнгө ашиглах шамшигдуулах урьдчилан сэргийлэх, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах. компанийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдал, найдвартай хангах

1 2 3 4 5

64

Хөндлөнгийн аудит

Манай компани нь сонирхлын зөрчлөөс ангид бие даасан хараат бус мэргэжлийн өндөр ур чадвартай хөндлөнгийн аудиторыг хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилдог бөгөөд хөндлөнгийн аудитыг томилох үйл ажиллагааг зохицуулсан дотоод журамтай байна.

1 2 3 4 5

65

Манай компани аудитын үйл ажиллагааг явуулах хөндлөнгийн аудитын компани, аудиторыг 5 жилийн хугацаатай сонгон ажиллуулах ба шаардлагатай гэж үзвэл тухайн аудитын компанаас өөр компанийг сонгон ажиллуулдаг.

1 2 3 4 5

66

Манай компани хөндлөнгийн аудиторыг энэ хугацаанаас өмнө компани эсхүл аудиторын санаачилгаар солихоор болсон тохиолдолд солисон талаар нийтэд мэдээлдэг журамтай.

1 2 3 4 5

67

Мэдээллийн ил тод нээлттэй байдал

Манай компани нь холбогдох дүрэм журмын дагуу байгууллагын вэб сайтыг ажиллуулдаг ба олон нийтэд тогтмол түгээх мэдээллийг тухайн бүрт нь шинэчлэн байршуулдагаас гадна МХБ-ийн вэб сайтаар дамжуулан хуульд заасан шаардлагатай мэдээ мэдээллийг олон нийтэд түгээдэг.

1 2 3 4 5

68

Манай компанийн ТУЗ компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллээр хувьцаа эзэмшигчдийг цаг тухай бүрэн хангах талаар журам батлан ажилладаг.

1 2 3 4 5

69

Манай компани мэдээллийн ил тод, нээлттэй байдал, мэдээллийг баталгаажуулах дотоод хяналтын тогтолцоог бий болгон сайжруулж ажилладаг.

1 2 3 4 5

70

Манай компанийн ТУЗ компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллээр хувьцаа эзэмшигчид, сонирхогч эрх бүхий хяналт зохицуулалтын байгууллага зэргийг цаг тухай бүр, бүрэн хангах талаар журам мөрдөж ажилладаг.

1 2 3 4 5

71

Манай компани санхүүгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн өөрчлөлт, бэлэн мөнгөний урсгал болон аливаа материаллаг эрсдэлүүд ба эрсдэлийн хүчин зүйлсийг нээлттэй болгосон мэдээллүүдийг жилийн тайландаа тусгасан байдаг.

1 2 3 4 5

72

73

Манай компани дунд хугацааны үр дүнг өөрийн вэб сайтаар дамжуулан мэдээллийг ил тод, түргэн шуурхай хүргэж, жилийн тайланг албан ёсны сайт дээр тавидаг.

1 2 3 4 5

74

Манай компани мэдээлэл нууцлалын зэрэглэлийн мэдээллийн талаар холбогбогдох хууль журамд тусгасан заалтууд зөрчигдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавидаг.

1 2 3 4 5

75

Манай компани мэдээллийн ил тод байдлын бодлогыг тодорхойлж нийтэд ил тод мэдээлдэг.

1 2 3 4 5

 

 

Дотоод хяналтын тогтолцоотой холбоотой асуулгууд

 

 

76

Дотоод хяналтын тогтолцоо ба дотоод аудитын үйл ажиллагаа

Манай компанийн дотоод аудитын газар нь байгууллагын бүхий л түвшинг хамарсан хяналт шалгалт явуулах, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоонд мониторинг хийдэг ба гүйцэтгэх удирдлагаас хараат бус бие даасан, мэргэшсэн, дадлага туршлагатай аудиторууд ажилладаг. 

1  2  3  4  5

77

Манай компани мэдээллийн ил тод нээлттэй байдал, мэдээллийг баталгаажуулах дотоод хяналтын тогтолцоог бий болгож ТУЗ нь компанийн санхүүгийн зорилт ба хэрэгжилтийн үр дүнг баталгаажуулах найдвартай системээр хангаж ажилладаг.

1  2  3  4  5

78

Манай компанийн  дотоод хяналтын тогтолцоо нь компанийн удирдлагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг дүгнэн удирдамж заавраар ханган ажилладаг.

1  2  3  4  5

79

Манай компани дотоодын хяналтын үйл ажиллагаа нь дараах асуудалд чиглэгдсэн байдаг. Үүнд:   1. санхүүгийн тайлангийн бодит байдал, 2. мэдээллийн системийн найдвартай ажиллагаа, 3. Компанийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа, 4. компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, 5. хууль, журам стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, 6. ажлын байрны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал түүний үйл  ажиллагааны горимын хэрэгжилтийг хангуулах, 7. дотоод хяналтын үйл ажиллагааны тайланг төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах

1  2  3  4  5

80

81

 

 

Эрсдлийн удирдлагатай холбоотой асуулгууд

 

 

82

Эрсдэлийн удирдлага

Манай компанийн ТУЗ нь гадаад ба дотоод үйл ажиллагааны бүхий л эрсдэл, санхүү ба хуулийн хэрэгжилт болон бусад эрсдэлийг эрсдэлийн менежментээр хангах нэгдсэн үйл ажиллагааг хариуцна ажилладаг.

1  2  3  4  5

83

Манай компанийн ТУЗ нь гарах эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлгээ, дүн шинжилгээ хийх болон түүний нөлөөллийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг явуулах асуудлыг компани хариуцахыг баталгаажуулан тэдгээр эрсдэлийг бууруулах үүднээс авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг баталсан.  

1  2  3  4  5

84

Манай компанийн удирдлагын баг эрсдэлийн удирдлагын  дүрэм журмыг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг.

1  2  3  4  5

 

Оролцогч талуудтай холбоотой асуулгууд

 

85

Оролцогч талууд

Манай компанийн оролцогч талуудад ажилчид, зээлүүлэгчид, харилцагчид, ханган нийлүүлэгчид, орон нутгийн иргэд болон ард иргэд ордог ба тэдний  сонирхол болон байгаль орчин, нийгмийн хариуцлагын асуудлуудыг харгалзан гаргах гэж буй шийдвэрүүд нь оролцогч талуудад нөлөөлөх эсэхийг харгалзан шийдвэр үздэг.

1  2  3  4  5

86

Компани оролцогч талуудыг компанийн төлөвлөгөө, тайлан гэх мэт мэдээллүүдтэй танилцах боломжоор хангадаг.

1  2  3  4  5

87

Компани оролцогч талуудтай холбоотой хууль, дүрэм гэрээ хэлцлийг мөрдөж ажиллах ба хууль, журамд заасан оролцогч талуудын эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулдаггүй

1  2  3  4  5

88

Бид оролцогч талуудын үр дүнтэй харилцаа холбоог бий болгох ханган ажиллахын тулд хууль болон олон улсын сайн туршлагын дагуу санхүүгийн бус мэдээллийн ил тод байдлыг хангаж ажилладаг.

1  2  3  4  5

89

Компанийн мэргэжилтэн ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, тэдний нийгмийн асуудал, мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг.

1  2  3  4  5

90

Компани нь оролцогч талуудтай холбоотой эдийн засаг, нийгэм болон байгаль орчны авилгын эсрэг бодлого, хөдөлмөрийн бодлого, ханган нийлүүлэгчид ба харилцагчдын харилцаа холбоог зохицуулах бодлого, компанийн нийгмийн хариуцлагын бодлого, байгаль орчныг хамгаалах бодлого талаарх мэдээллийг ил тод мэдээллэдэг.

1  2  3  4  5

 

Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй компаниудын компанийн засаглалын байдал, засаглалын хэрэгжилтийн түвшинг тодорхойлох үүднээс

“Компанийн засаглалын кодекс"-ын дагуу энэхүү асуулгыг  /90 асуулт/ боловсруулсан бөгөөд энэ нь тухайн компанийн засаглалын үнэлгээ болно.

Энэхүү асуулга нь нийт “90” асуултаас бүрдэх ба 1 2 3 4 5 гэсэн дугаараас аль

тохиромжтой тоог сонгох ба энэхүү аргачлал нь  компанийн засаглалын хэрэгжилтийг нарийн, бодитоор тодорхойлоход тохиромжтой юм.

1 оноо

Компанийн засаглал огт хэрэгждэггүй

2 оноо

Компанийн засаглалын хэрэгжилтийн түвшин муу

3 оноо

Компанийн засаглалын хэрэгжилтийн түвшин дунд

4 оноо

Компанийн засаглалын хэрэгжилтийн түвшин сайн

5 оноо

Компанийн засаглалын хэрэгжилтийн түвшин хангалттай сайн

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн