• Өмнөх судалгаа
“Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт судалгааны тайлан.
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он

Нийтлэгдсэн : 2014.11.17

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны захиалга, АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2009 онд “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт судалгааны ажил хийж тайлан хэвлэгдсэн.

Судалгааны баг нь дараах чиглэлээр судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын тухай зөвлөмж боловсруулсан. Үүнд:
  1. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тухай.
  2. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж буй асуудлууд
  3. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нөлөөлж буй хүчин зүйлс
  4. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй олон улсн сайн туршлага, Монгол улсад хийгдэж байсан судалгаа
Эдгээр судалгаанд үндэслэн дүгнэлт хийж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахд чиглэсэн арга хэмжээний тухай зөвлөмж гаргасны дотор “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн компанийн засаглалыг сайжруулах арга хэмжээ”-ний тухай дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
1. Компанийн удирдлагын түвшинд сэтгэлгээний өөрчлөлт гаргаж, компанийн засаглалын зарчмуудыг мөрддөг болгохын тулд тэдгээрийн сонирхлыг татах хүчин зүйлүүдийг эхэлж тодорхойлох шаардлагатай.
  • Хөрөнгө оруулалт татах
  • Хөрөнгө оруулалтын өртгийг багасгах
  • Компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах
  • Гэр бүлийн компанийн засаглалын асуудлыг шийдвэрлэх
  • Үйл ажиллагааны үр дүнг сайжруулах буюу ашгийг нэмэгдүүлэх
  • Өртөг багатай хөрөнгө оруулалт татахын тулд компанийн засаглалаа сайжруулах нь хамгийн гол хүчин зүйл гэдгийг компанийн удирдлагад ойлгуулах
2. Компанийн удирдлага болон бүх оролцогч талууд үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг тоголцоо бий болгох.
3. Гэр бүлийн компанийн засаглалд тулгардаг онцлог бэрхшээлүүдийг оновчтой шийдвэрлэх.
4. Төрийн өмчит компаниудын ТУЗ нь ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлдөг асуудлууд, тухайлбал улс төрийн шалтгаанаар буюу шийдвэр гаргах эрх мэдэлтэй нам солигдоход ТУЗ-ийн бүх гишүүд солигддог, ТУЗ-ийн гишүүдийн мэргэжлийн ур чадвар дутмаг байдгийг зохистой шийдвэрлэх.
5. Үйл ажиллагаа нь зогссон компаниудын асуудлыг зохистой шийдвэрлэх арга замыг зөв сонгосноор тэдгээрийн жижиг хувьцаа эзэмшигдийн эрх ашгийг хангах.
Нэгд, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хангах тухайд ТХБ-д бүртгэлтэй хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хоёрт, тэдгээрийн үйл ажиллагааг хянах, хууль сахиулах эрх бүхий байгууллагууд (тухайлбал, СЗХ, МХБ)-ын зүгээс авч буй арга хэмжээ, гуравт, хувьцаа эзэмшигчдээс зохицуулах байгууллагад ирүүлсэн өргөдөл хүсэлтийн төрөл, шийдвэрлэсэн байдлыг өргөн хүрээтэй судалж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж буй хэлбэр, шалтгааныг тодорхойлон, Монгол улс дахь компанийн засаглалын өнөөгихйн байдлыг бодитой үнэлж дүгнэх боломжийг олгож байгаагаараа энэ судалгаа нэн ач холбогдолтой билээ.
 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн