ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын зарчмуудаас хэрэгжихгүй байгаа зарчмуудын хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн тухай дараах зөвлөмжийг өгсөн.
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он
Нийтлэгдсэн : 2014.11.17 |
|
ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмын 1-р бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
1. СЯ, МБ, СЗХ зэрэг төрийн байгууллагууд болон МХБ нь компанийн засаглалын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах, мэдээ материал хэвлэх, компаниудын сайн засаглалтай байх хэрэгцээ шаардлагыг дэмжих зэргээр олон нийтэд сурталчилгаа хийх
2. СЗХ зах зээлийн мэргэжлийн оролцогч, мэргэжилтэнд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дотоод мэдээлэл ашиглан биржийн арилжаанд оролцох, зах зээлээр тоглох явдлын хүрээг хумихад анхаарах. Энэ зорилгоор СЗХ-д хуваарилж буй хөрөнгө нөөц хангалттай эсэхэд үнэлгээ хийх.
3. СЗХ-ны хүний нөөц, чадавхи, цалинг тус салбарын хэрэгцээ шаардлагаас гадна гадаад орны ижил төстэй зохицуулагч байгууллагын жишигт нийцүүлэхэд анхаарах, СЗХ-ны ажилтнуудыг сургалтад хамруулах, ялангуяа гадаадын туршлагатай зохицуулагч байгууллагуудад сургалтад хамруулах
4. МХБ-ээс бүртгэлтэй компанид тавих шаардлагыг өндөрсгөх, хууль журам, бүртгэлийн шалгуурыг сахиулахыг хариуцдаг болгох, бүртгэлтэй компаниудын хөрөнгө нөөцийг дахин үнэлж, зорилгодоо хүрэх чадавхийг бүрдүүлэх
5. СЗХ, МХБ шалгуур хангахгүй компанийг бүртгэлээс хасах, ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах тухайд бусад орны туршлагыг судлах
6. СЗХ-оос МУ-ын КЗК-ийн хэрэгжилтийн жил бүрийн тайлан гаргах
7. Компанийн засаглалтай холбоотой хууль тогтоомж, түүний дотор КЗК-ын тухай өргөн олон нийтийг хамарсан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлтийг сонсох, тэдгээрийг интернетээр нийтийн хүртээл болгох
8. Хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох
9. Зохицуулагч байгууллагууд хууль сахиулахад чиглэсэн үйл ажиллагаагаа уялдуулах, ил тод болгох
10. Монгол улсын компаниудын ихэнх хэсэг нь ЖДҮ байдаг учраас КЗК-т гэр бүлийн эзэмшлийн жижиг аж ахуйн нэгжүүдэд хамаарах компанийн засаглалын асуудлыг тусгасан хэсэг оруулах
11. ЖДҮ-үүд санхүүгийн тайлан гаргахдаа СТОУТС-ыг дагаж мөрдөхгүй байхаар хуульчлах
ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмын хоёрдугаар бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
1. Компанийн хуулинд дараах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах:
-
Ноогдол ашиг хуваарилахыг ТУЗ-ийн санал болгосноор хувьцаа эзэмшигчид баталдаг байх.
-
ТУЗ-ийн гишүүд хувьцаа эзэмшигчдийн хуралд заавал оролцдог, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулдаг байх.
-
Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, давуу эрхийг эдлүүлэхгүй байх зэрэг чухал шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн 2/3 саналаар гаргах
-
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, шинээр хувьцаа эзэмшигчдээр шийдүүлдэг байх.
-
Гүцэтгэх бус гишүүдийн цалин, гүйцэтгэх албан тушаалтны урамшууллын багцыг батлах эрхийг хувьцаа эзэмшигчдэд олгох, гүйцэтгэх албан тушаалтны цалинг батлах эрхийг ТУЗ-д олгох.
-
Компанийн мэдлийн оролцогч компанийн мэдлийн оролцогч компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, саналын тусгай эрх зэргийг ил тод болгох.
-
ТУЗ-ийн гишүүд солигдох үед хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээх тусгай үүргийг тодорхой болгох.
-
Хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхээ хэрэгжүүлэхээр зөвлөлдөх боломжийг хувьцаа эзэмшигчдэд олгох.
2. Кзк-д дараах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах:
-
Зохион байгуулалттай хөрөнгө оруулагчид санал өгөх бодлогоо тодорхойлох, санал өгөх, санал өгөх бодлогоо болон хэрхэн санал өгсөн тухай олон нийтэд ил тод, мэдээлэхийг хэвшүүлэх.
-
Хөрөнгө оруулагч нар компанийн засаглалыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлдэг практикийг хэвшүүлэх.
-
Хөрөнгө оруулагч нр ашиг сонирхлын зөрчилдөөнийг шийдвэрлэх бодлого тодорхойлох.
ЭЗХХАБ-ын компанийн засаглалын зарчмын 3-р бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
-
ТУЗ-ийн гишүүд болон ажилтнууд компанийн үнэт цаасаар арилжаа хийхийг хориглосон “цоожлох” хугацааг тогтоож, хувьцаа эзэмшигчдэд болон олон нийтэд мэдээлэх.
-
Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохоос сэргийлсэн хууль тогтоомж, дүрэм журам боловсруулж, хэрэгжилтэд СЗХ хатуу хяналт тогтоох.
-
Үнэт цаасны тухай хуульд хууль ёсны хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх этгээд санал өгөх бодлогоо тодорхойлж, нийтэд нээлттэй болгохыг шаардах чиглэлээр өөрчлөлт оруулах
ЭЗХХАБ-ын компанийн засаглалын зарчмын 4-р бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
-
Компаниуд “шүгэл үлээх” бодлогыг хэрэгжүүлж, ажиллагчид компанийн удирдлагын хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийн тухай мэдээлдэг байхыг хөхүүлэн дэмжих, шаардахыг КЗК-д тусгаж, “шүгэл үлээгчид”-ийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх.
-
Ажилтнууд, зээлдүүлэгчид, байгаль орчныг хамгаалагчид зэрэг оролцогч талуудын эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг хангахад хууль сахиулах бүх байгууллагууд анхаарах.
-
Компаниуд ажилтнуудын тэтгэврийн сан бүрдүүлэх тогтолцоог бий болгох.
-
Оролцогч талуудыг мэдээллэр хангах тогтолцоо бүрдүүлэх.
-
МУ-ын Засгийн газар “Төлбөрийн чадваргүй болох ба зээлдүүлэгчийн эрхийн ROSC үнэлгээг хийлгэж, Дэлхийн банкны бизнесийг дуусгавар болгох үзүүлэлтийн зэрэглэлээ сайжруулах”.
ЭЗХХАБ-ын компанийн засаглалын зарчмын 5-р бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
-
СТОУС-ыг зөвхөн нийтийн ашиг сонирхлын ААНБ-д дагаж мөрдөх, Хөрөнгийн биржид бүртгэлгүй ЖДҮ-т зориулсан НББ-ийн хялбаршуулан стандарт боловсруулах.
-
СТОТС-ыг “нийцүүлж өөрчлөх” биш харин баталж мөрдүүлэх, өөрөөр хэлбэл НББОУХ-ноос гаргасан АОУС-ыг үндэсний НББ-ийн стандартад нийцүүлэх биш баталсан байдлаар нь мөрдүүлэх.
-
Хууль сахиулах байгууллага нь жилийн үйл ажиллагааны тайланд MX&C MD&A /Management’s discussion and analylis/-аас гадна санхүүгийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд нийтэд мэдээлэх үүргийг чанд мөрдүүлэх.
-
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хүрээнд:
-
Аудиторын хараат бус байдлыг хангах
-
АОУС, Ёс зүйн дүрмийг чанд баримтлах
-
СЯ хариуцлага хүлээлгэх эрхтэй байх
5. КЗК-д дараах асуудал тусгагдсан байх:
-
Чухал ач холбогдолтой мэдээллийг хуулийн хугацаанд нийтийн хүртээл болгох
-
Чухал ач холбогдолтой мэдээллийг цахим хуудсанд байршуулах
-
Хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох талуудад шаардлагатай мэдээ, мэдээллийн агуулга сайтай жилийн тайлан гаргаж цахим хуудсанд байршуулах
-
Аудитор хараат бус байж, ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн, зохих анхаарал тавьж ажилласан тухай болон аудитийн үйлчилгээний үнийн тухай хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх
6. Сангийн яам, СЗХ, МБ, ММНБИ нь СТОУС-ын сургалтын нарийвчилсан, тогтвортой үргэлжлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, энэхүү сургалтад нягтлан бодогч нар, аудиторууд, хөрөнгө оруулагч, зохицуулагч нарыг хамруулах.
7. Сангийн яам, СХЗҮХ-ноос ОУНБХ /IFAC/-аас гаргасан Ёс зүйн дүрмийг стандарт гэж хүлээн зөвшөөрөх
СЗХ нь нийтэд заавал хүргэх санхүүгийн бус мэдээ мэдээллийн стандарт боловсруулах.
8. Аудитийн үйл ажиллагааны бие даасан хяналтын байгууллагаас гадна ММНБИ-д өөрийн гишүүдийн үйл ажиллагааны чанарыг баталгаажуулах эрхийг хуулиар олгох.
9. Хөндлөнгийн аудиторийг ТУЗ биш ТУЗ-ийн санал болгосноор хувьцаа эзэмшигчид сонгодог байхаар, хөндлөнгийн аудиторт торгууль оногдуулах зэргээр хариуцлага хүлээлгэдэг байх хуулийн зохицуулалт бий болго.
10. ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг боловсронгуй болгох, дээд шатны аудит, компанийн тайлан мэдээний асуудлыг хамрах.
11. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд дараах асуудлыг тусгах:
-
ОУҮЦХБ /IOSCO/-ийн Үнэт цаасны шинжээчдийн сонирхлын зөрчлийг шийдвэрлэх зарчмыг /Statement of Principles for Addressin Sell-Side Securities Analyst Confligts of Interest/ хэрэгжүүлэх.
-
ХК-иуд улирлын мэдээлэл ггаж, хувьцаа эзэмшигчдэд мэдээлдэг байх.
12. Аудитийн тухай хуулинд аудитийн байгууллагыг бүрхэлд нь бус түүний багийг сольдог байхаар өөрчлөлт оруулах.
13. Аудиторын хараат бус бие даасан байдал, үйл ажиллагааны чанарт хяналт тавих бие даасан хяналтын байгууллага байгуулах.
14. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд ОУҮЦХБ /IOSCO/-аас гаргасан зээлийн зэрэглэлийн байгууллагын үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх
ЭЗХХАБ-ын компанийн засаглалын зарчмын 6-р бүлгийн зарчмуудыг хэрэгжүүлэх тухайд:
КЗК-д дараах нэмэлт оруулах:
-
ТУЗ-ийн гишүүд үүргээ гүйцэтгэхдээ компанийн эрх ашгийг дээдлэх зарчим баримтална гэсэн Компанийн тухай хуулийн заалтыг дэлгэрүүлэн өргөжүүлэх.
-
Компанийн Ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэх, хэрэгжүүлэлтийг тодорхой давтамжтайгаар мэдээлдэг байх.
-
ТУЗ-өөс гүйцэтгэх удирдлагыг стратегийн удирдлагаар хангах, хэрэгжилтийг хянах, компанийн засаглалын бодлогыг хянах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухайда гүйцэтгэх үүрэг ролийг тодорхой болгох.
-
Хороодын болон түүний гишүүдийн чиг үүргийг тодорхой болгох.
-
ТУЗ-ийн гишүүдийн томилогдсон, ажил эрхлэлт болон орлого, ТУЗ-ийн болон хороодын хуралд оролцсон байдлыг мэдээлэх.
-
ТУЗ-ийн гишүүдийг мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулах.
-
ТУЗ-д зайлшгүй шаардлагатай байдлыг мэдээлэх.
-
ТУЗ-ийн хараат бус гишүүний шалгуурыг оновчтой болгох.
-
Хөндлөнгийн мэргэжлийн зөвлөгөөг гаднаас авах боломж олгох.
-
Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр төрийн албан хаагч бус хүмүүсийг сонгодог байх хуулийн зохицуулалтыг бий болгох.
-
ТУЗ-ийн гишүүд бусад албан тушаалтнуудад зорилсан компанийн засаглалын сургалт явуулах чадавхийг бий болгох.