• Өмнөх судалгаа
Дэлхийн банкнаас 2009 Монгол улсын компанийн засаглалын байдалд дүн шинжилгээ хийж, “Стандарт, дүрэм журмын мөрдөлтийн байдалд өгсөн үнэлгээний тайлан” (ROSC) гаргасан байна.
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он

Нийтлэгдсэн : 2014.11.17

Компанийн засаглалын ROSC үнэлгээний тайлан нь Монгол улсын хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоо, мөрдөлтийн байдал, хэрэгжилтийг хангах тогтолцоог ЭЗХАХБ-аас гаргасан Компанийн засаглалын үндсэн зарчмуудтай харьцуулахад ямар шатанд байгааг харуулна.

 
 
Энэхүү үнэлгээний ажлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санаачлага, захиалгаар хийж гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсын Засгийн газар болон компанийн засаглалын бодлогыг тодорхойлогч бусад байгууллагад зориулагдсан гэж дурьдаад ЭЗХАХБ-аас гаргасан Компанийн засаглалын үндсэн зарчим тус бүрээр хэрэгжилтийг дүгнэсэн.
Үнэлгээний тайланд үндэслэн компанийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын зөвлөмж гаргасан. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь дараах 4 үндсэн чиглэлтэй:
  1. Компанийн засаглалын кодекст нэмэлт өөрчлөлт оруулах
  2. Төрийн болон өөрийн зохицуулалттай байгууллагууд нь компанийн засаглалтай холбоотой хууль тогтоомж болон компанийн засаглалын кодексийг чанд сахиулах
  3. Компанийн засаглалын нийтлэг жишигт нийцүүлэх зорилгоор хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоонд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах
  4. СЗХ, МХБ-ийн бүртгүүлэх шалгуурыг өндөрсгөж, үргэлжлүүлэн мөрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг сэргээх үүднээс шалгуур хангаагүй компанийг бүртгэлээс хасах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн