• Өмнөх судалгаа
2008 оны 10 дугаар сард АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагаас Монголын компанийн засаглалын байдалд судалгаа хийж гаргасан тайлан
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он

Нийтлэгдсэн : 2014.11.17

Энэхүү судалгаа нь Монголын компанийн засаглалын байдалд хандивлагч байгууллагуудаас хийсэн хамгийн дэлгэрэнгүй судалгаа болсон бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ.

Энэ чиглэлийн судалгааны анхных юм. Уг тайланд ингэж өгүүлсэн байна.
  • Монгол улс компанийн засаглалыг хөгжүүлэх чиглэлээ нэгэнт тодорхойлж чадсан. 
  • Компанийн засаглалын хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин үндсэндээ бүрэлдсэн.
  • Компаниуд банкны зээлээр санхүүжиж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх тухай бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-ийн хувьцааны дийлэнх хэсэг нь /МХБ-д бүртгэлтэй хувьцааны 75% нь төрийн өмчлөлд байна/ төрийн мэдэлд хэвээр байгаа нь хөрөнгийн зах зээл гүнзгийрэн хөгжихөд саад болж байна.
  • Хувьцааны томоохон багц том хувьцаа эзэмшигчдийн гарт хурдтай төвлөрж байгаа нөхцөлд тухайн компанийг бүрэн хувьчлахад дэмжлэг үзүүлэх
  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үр нөлөөтэй арга хэрэгслийг хуульчлах, хэрэгжүүлэх
  • СЗХ-ны хууль сахиулах эрх мэдлийг өргөжүүлэх
  • Өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар захирлуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх
  • Компанийн стратегийг тодорхойлох, гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд хяналт тавих тухай ТУЗ-ийн чадавхийг дээшлүүлэх
  • ТУЗ-ийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх, тэдэнд тэгш шударга хандах тогтолцоог бүрдүүлэх
  • Компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал хангалтгүй байгаа нь Монгол улс дахь компанийн засаглалын хамгийн тулгамдсан асуудал болж байна.
  • Компанийн засаглалын асуудлаар олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нь засаглалыг сайжруулах чухал хүчин зүйл болно.
  • Компанийн сайн засаглалын практикийг хэвшүүлэх, ялангуяа нээлттэй ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд банкууд чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
  • МХБ-ийг санхүүгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэх үр нөлөөтэй зах зээл болгон өөрчлөх тухай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үүний тулд Засгийн газрын бонд, хөрөнгөнд суурилсан үнэт цаасны зах зээлийг эрчимжүүлэх замаар хөрвөх чадварыг дээшлүүлэх.
  • Тусгай зөвшөөрөл, эрх олгох тогтолцоог өөрчлөн боловсронгуй болгох замаар нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог хөгжүүлэх
  • СТОУС-ыг бүрэн нэвтрүүлэх
Эдгээр зорилгод хүрэхэд Монгол улсад туслахаар АНУ-ын ОУХ-ийн агентлагаас дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзжээ:
  1. Компанийн ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагад зориулсан сургалтыг сайжруулан боловсронгуй болгох 
  2. Эрх зүйн орчинг сайжруулж, хууль сахиулах, хянах, зохицуулах чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудыг дэмжих зэргээр бизнесийн таатай орчинг бүрдүүлэх.
  3. Компанийн сайн засаглалын тухай олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг 3 үе шаттай хэрэгжүүлэх, Үүнд:
  • Төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд санал бодлоо солилцох, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцдэг индэр болох Компанийн засаглалын форумыг (КЗФ) хандивлагч ДБ, АХБ, ЕСБХБ, ОУСК болон Монголын талаас СЗХ, Монгол банк, МҮХАХТ, МАОНХ, Сангийн яам, МХБ-ийн идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулах.
  • Компанийн засаглалыг хөгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой тусгай ажлын хэсгийг КЗФ-аас зохион байгуулах, энэхүү ажлын хэсэг төр хувийн хэвшлийн харилцан ойлголцолд тус дөхөм болох бөгөөд төрийн зүгээс компанийн засаглалын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, форумын үйл ажиллагаанд зөвлөх чиглэлээр ажиллах.
  • Хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг дэмжих, ААНБ-ын удирдлага, эрдэмтэн судлаачид, орон нутгийн засаг захиргааны шилдэг практикийг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь тэдгээрийн хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэхэд тус нэмэр болох юм. Компанийн засаглалын болон аудит, НББ-ийн олон улсын стандартыг нэвтрүүлэхэд нь туслалцааг чиглүүлэх.
  • ТББ, форум болон бусад оролцогчдын хууль тогтоомжийн тухайлбал, Компанийн тухай, Үнэт цаасны тухай хуулиудын төсөл боловсруулах, сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Компанийн ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.
  • Компанийн засаглалын үнэлгээний индекс боловсруулж, нийтийн ашиг сонирхлын компаниудын засаглалыг үнэлэх тогтолцоо бүрдүүлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Хувьцаа эзэмшигдийн нэрийн өмнөөс компанитай болон хууль, шүүхийн байгууллага төрийн зохицуулалтын байгууллагатай харилцах ТББ байгуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулах.
  • Нийтийн ашиг сонирхлын компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн байдлын мэдээлэлд хяналт тавих, түгээх чиг үүрэг бүхий санхүүгийн салбарын ТББ нь хөрөнгө оруулалтын эрүүл орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийтийн ашиг сонирхлын компаниудын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нэгтгэн, цахим сүлжээгээр дамжуулан нийтийн хүртээл болгох мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэх ТББ-д зориулсан сургалт явуулах.
  • Цөөн тооны компанийг сонгон ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагад зориулсан сургалт, семинар зохион байгуулах зөвлөгөө өгөх зэргээр тэдгээрийн засаглалыг сайжруулах, ингэснээр санхүүжилтийн гадаад Эх сурвалж олоход туслах.
  • Санхүүгийн салбарын өөрийн зохицуулалттай байгууллагууд болон ТББ-уудын үйл ажиллагааг идэвхижүүлэх
  • МХБ, ҮЦТТТХТ зэрэг өөрийн зохицуулалттай байгууллага, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Банкны холбоо, ББСБ-ын холбоо, ММНБИ, Аудитын холбоо, НББ-ийн зөвлөл зэрэг байгууллагууд нь гишүүдээрээ дамжуулан бизнесийн стандарт тогтоох, хэвшүүлэх сайжруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой. СТОУС, АОУС, компанийн засаглалын зарчмуудыг өөрийн гишүүд болон бизнес эрхлэгчдэд зааж сургахад эдгээр байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. 
  • Түүнээс гадна гишүүддээ олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны сертификат, (Association of Charted Certified Accountants) Мэргэшсэн санхүүгийн шинжээч (Chartered Financial Analyst)-ийн сертификат авахад нь дэмжлэг үзүүлэх.
  • Нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа. Радио, телевизээр нийтэд зориулсан сургалт мэдээллийн тусгай хөтөлбөр явуулах
 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн