• Өмнөх судалгаа
Компанийн засаглалын эрх зүйн орчин, хэрэгжилтийг боловсронгуй болгох
Эх сурвалж : Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан 2013 он

Нийтлэгдсэн : 2013.12.31

2003 онд Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банкнаас “Компанийн засаглалын эрх зүйн орчин, хэрэгжилтийг боловсронгуй болгох” төсөл хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн тайланд “Компанийн засаглал ерөнхийдөө хангалтгүй байна. Энэ нь компанийн мэдээллийг нээлттэй ил тод байлгах ажиллагаа дутагдалтай, жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тогтолцоотой холбоотой.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй олон компаниуд жилийн санхүүгийн тайлангаа нийтэд зарладаггүй, аль эсвэл хувьцаа эзэмчигчдийн хурлаа хийдэггүй байна. Хувьцаат компаниудад тавьж буй шаардлага сул, ёс төдий байна. Компаниудын дийлэнх нь аудитын шалгалтад хамрагдаагүй байна” гэж дүгнээд Компанийн засаглалын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, мөн түүнчлэн компанийн засаглалын үндэсний кодексийг боловсруулан гаргах нь чухал болох тухай зөвлөж хүргүүлжээ.

ЕСБХБ-GGV 2007 онд компанийн засаглалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн чанарт үнэлгээ өгч, 2008 онд компанийн засаглалын салбарын тайлан гаргасан байна. Уг тайланд Монгол улсад Олон улсын холбогдох стандартын хэрэгжилт “дунд зэрэг” гэсэн үнэлгээ өгчээ.

ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар “Монгол улсын баримтлах стратеги”-ийг батлан гаргасан бөгөөд уг баримт бичигт: “Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих болно. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, удирдлагын чадавхийг дэмжих, компанийн засаглал, санхүүгийн тайлагнал ба ил тод байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно” гэж ЕСБХБ-аас Монгол дахь компанийн засаглалыг дэмжих бодлогыг тодорхойлсон байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн