Танилцуулга
Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь “Таны гэрэл, дулаантай, ая тухтай амьдрах нөхцөлийг бид хангана” гэсэн Эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Станцын эхний ээлж 1987 оноос ашиглалтанд орж цахилгаан, дулаан үйлдвэрлэж эхэлсэнээс хойш 28 дахь жилдээ Эрдэнэт хотын ард иргэдийг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.
Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц нь 7 зуух, 3 турбинтэй, цагт 302.5 Гега калори/цаг дулаан, 28,8 Мега ватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд 1 алба, 4 хэлтэс, 8 цехийн зохион байгуулалттай, 433 хүнтэйгээр, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.
“Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц” Төрийн өмчит ...
Дэлгэрэнгүйхувьцаат компани нь жилд дунджаар 154,6 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 123,3 сая квтц цахилгаан эрчим хүч түгээдэг. 2014 онд 24,238.7 сая төгрөгийн борлуулалт хийж, 25,335.5 сая төгрөгийн зардал гаргаж, 1,098.8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд цахилгаан эрчим хүчний нэгж өртөг 108.77 төгрөг, дулааны эрчим хүчний нэгж өртөг 20,668.4 төгрөг байв.
Тус станц нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр Монгол улсын Засгийн Газар, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг “ТОП-100”, “ТОП-150” аж ахуйн нэгж шалгаруулалтанд 2002 – 2014 онуудад жил дараалан 13 удаа шалгарсан байна. Монгол улсын хэмжээнд зарласан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдаанд шилдэг 9 байгууллагын нэгээр 2011 онд шалгарсан.
Мөн МҮЭ-ийн холбооноос явуулсан “Үйлдвэрлэл, хөдөлмөрийн өндөр соёлын аян”-д тэргүүн байр, “Аймгийн гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” шагналаар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үйлдвэр худалдааны яамнаас Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал, Монголын татвар төлөгчдийн үндэсний холбооноос “Шилдэг менежменттэй байгууллага” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан байна.
Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохиосон “Дархан-2005” спортын наадамд 3-р байр, “Эрдэнэт-2007” спортын наадамд 1-р байр, “Улаанбаатар-2010” спортын наадамд 2-р байр тус тус эзэлсэн.
Тус станцын ажиллагсдын дундаас Эрчим хүчний тэргүүний ажилтан 112, бусад салбарын тэргүүний ажилтан 39, Хөдөлмөрийн хүндэт медалиар 22, “Алтан гадас” одонгоор 8, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор 2 хүн тус тус шагнагдаад байна.
Станц өнөөгийн байдлаар 433 ажилтантай, үүнээс дээд боловсролтой 131, тусгай дунд боловсролтой 50, МСҮТ төгссөн 33, бүрэн дунд 193, бүрэн бус дунд 18 хүн байна. Монгол улсын зөвлөх инженер 6, зөвлөх эдийн засагч 1, мэргэшсэн инженер 17, мэргэшсэн нягтлан бодогч 4, мэргэшсэн төсөвчин 2 ажиллаж байна.
2014 онд Төрийн өмчийн хорооноос өгсөн зорилтот түвшингийн үзүүлэлтийг бүрэн ханган биелүүлж, төсөвт нийт 4,9 тэрбум төгрөг төвлөрүүлснээс аймаг орон нутгийн төсөвт 2,6 тэрбум төгрөг төвлөрүүлж, Орхон аймгийн нийт 303 дулааны эрчим хүч хэрэглэгчдээс 100 хувийн сэтгэл ханамжтай ажилласан байна.
Үйл явдлын мэдээ
Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын хүчин чадал 36 МВт байгаа бөгөөд өргөтгөл хийгдсэнээр хүчин чадал нь 38-50 МВт-аар нэмэгдэнэ.
Бусад үйл явдлын мэдээ