Танилцуулга
Анх 1974 оны 11 дүгээр сард Булган аймгийн Эрдэнэт хорооны НААҮ-ний салбар нэртэйгээр байгуулагдаж манай байгууллагын тулгын чулуу тавигдсан. Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж БНМАУ-ын НААҮ-ний яамны сайдын 1976 оны 266 дугаар тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1-р сараас Эрдэнэт хот болгон өөрчлөн зохион байгуулснаар манай компани Эрдэнэт хотын НААҮ байгууллага болон өөрчлөн зохион байгууллагдсан түүхтэй. 1989 оноос Эрдэнэт хотын Орон сууц нийтийн аж ахуйн газар, 1999 оноос “Эрдэнэт-Ус” үйлдвэрийн газар, 2003 оноос "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК болон зохион байгуулагдсан хөгжлийн түүхэн замналтай хотын ууган байгууллагын нэг юм.
Манай байгууллагын харьяанд 1976-1980-аад онд үсчин, оёдолчин, ца...
Дэлгэрэнгүйг засварчин, хими цэвэрлэгээ зэрэг НАА үйлчилгээ, зочид буудал, уурын зуух, Хялгант хорооны ахуй үйлчилгээний төв, нийтийн халуун ус, Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоо, 1980-аад оны дунд үеэс барилга, цахилгаан сантехникийн засварын анги салбарууд зах зээлийн нийгэмд шилжих хүртэл үйл ажиллагаагаа явуулж салбарлан гарсан түүхтэй юм.
Одоогийн байдал:
Манай “Эрдэнэт Ус, ДТС” ОНӨХК Орхон аймгийн нийт 93000 хүн амын 90 орчим мянган хүнд цэвэр усаар хангаж, үүнээс Эрдэнэт хотын орон сууцны 345 байрны оршин суугч 11016 орчим өрхийн 25280 хүн ам 1016 аж ахуйн нэгжийг цахилгаан дулааны эрчим хүчээр хангаж, цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулж, жил бүр тодорхой төсөвт хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна.
Мөн түүнчлэн орон сууцны айл өрхийн сантехникийн засвар үйлчилгээ хийх 24 цагийн тасралтгүй ажиллагаатай диспетчерийн үйлчилгээ, Жаргалант, Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийн усан хангамж, Жаргалант сумын төвлөрсөн усан хангамж, Орон сууцны байрнуудын цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээ, Хотын төв болон багуудын авто замын дагуух гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ, нийтийн халуун усны үйлчилгээг тус тус үзүүлж байна.
Манай компани нь:
Манай компани нь нийт 322 ажиллагсадтай. Инженер, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Усан хангамжийн алба, Ариутгах татуургын алба, Диспетчерийн шуурхай үйлчилгээний алба, Борлуулалтын алба, Дулаан түгээх сүлжээний алба, Цахилгааны алба, Барилга, засвар техник үйлчилгээний алба, Ус цахилгааны тоолуурын лаборатори гэсэн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.Монгол улсын хугацаагүй эрхт зөвлөх инженер 1, Усан хангамжийн зөвлөх инженер 1, хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогч 2, хугацаагүй эрхт зөвлөх эдийн засагч 1, мэргэшсэн инженер 7 ажиллаж байна.
Усан хангамжийн нийт 104 км шугам, 222 ш гадна худаг, цэвэр усны гүний 14 худаг, цэвэр усны 2000 м3, багтаамжтай 2ш усан сантай. Үүний дотор АХБ-ны зээл тусламжаар Хот байгуулалтын салбарын хэрэгжсэн ундны усны эх үүсвэр гүний 4 худаг хлоржуулах тоног төхөөрөмж, цэвэр ус дамжуулах 35 км шугам, 1000 м3 багтаамжтай 2 усан сан ,100 м3 багтаамжтай 1 ш усан сан, 2-р өргөлтийн насосын станц, усан сан, шугам сүлжээг шинээр барьж ус түгээх 26 байрыг шинээр барьж, 24 байрыг засварлаж ашиглалтад оруулсан.
Ариутгах татуургын 52,2 км шугам, 2600 ш гадна худаг, хоногт 400м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Дэнж багийн 16м3/цаг хүчин чадалтай бохир ус татан зайлуулах станц. Жаргалант сумын 4,2 км цэвэр усны шугам 40м3 /төслийн/ хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж ашиглагдаж байна.
Ус зөөвөрлөх, бохир ус соруулах, газар ухах, түрэх тусгай тоноглолын болон шуурхай үйлчилгээн машин механизм ажиллаж байна.
Дулааны 41 км шугам, хэрэгцээний халуун усны 9.8 км гадна шугам, дулаан дамжуулах 38 төв, 175-н дулааны худгийн 1400 гаруй хаалт арматур, 324 дулааны зангилаагаар хэрэглэгчдэд дулаан, хэрэгцээний халуун усыг түгээж хангаж байна. ДДТөвүүд халаалтын ялтсан бойлерын 41,5 хувь, хэрэгцээний халуун усны 70 хувь Danfoss Siemens маркын, 82ш Грунтфос, WILLA фирмүүдийн цахилгаан насосыг шинэчлэсэн байна
Цахилгаан дамжуулах 35кВ – 8,7км, 6кВ – 6км, 0,4кВ – 20,1 км нийт 34,8 км далд шугам, агаарын шугам, 6кВ -19,1км, 0,4кВ – 52,6 км нийт 71,7 км урттай кабель шугам. 35/6кВ –н дэд өртөө 1ш, 6/0,4кВ-нТ ЦТП-19ш, 6/0,4кВ–н АТП, гэрэлтүүлгийн 7 дэд станц цахилгаан хуваарилах төвүүд ажиллаж байна. Үүний дотор МОН-2301 төслийн хүрээнд 4,8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, агаарын 6/0,4кВ дэд өртөө байна.
Цахилгааны 1 ба 3 фазын механик электрон ба импульсийн тоолуур засварлах, худалдах, суурилуулах шалгах тоолуурын лаборатори. Ф15-Ф50 хүртэлх халуун, хүйтэн усны тоолуур шалгах, худалдах, суурилуулах засварлах тоолуурын лаборатори.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, багын гудамжны гэрэлтүүлэгийн 5600ш шон, 7421ш гэрэл, 100 км кабель шугам, 150 км цахилгаан дамжуулах агаарын шугам Одоо ашиглагдаж буй нийт гэрэлтүүлгийн 50 хувь нь сүүлийн 3 жилд хийгдсэн байна. 2012 оноос Эрдэнэт хотын гэрэлтүүлэгт Лед гэрлийн нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор 3424 Лед гэрэл ашиглагдаж байна. 2013 оноос хотын гэрэлтүүлэгт GSM системийн интернетээр хянах удирдах удирдлагын 50 ширхэг самбар ашиглалтанд оруулаад байна.
Компанийн тусгай зөвшөөрлүүд:
1. Хот, суурины усан хангамж, ариутгах татуурга ашиглалтын ажил үйлчилгээ эрхлэх /12.2.1-12.2.14/ тусгай зөвшөөрөл
2. Цахилгаан түгээх,
3. Цахилгаанаар зохицуулалттай хангах
4. Дулаан түгээх,
5. Дулаанаар зохицуулалттай хангах
6. Барилга угсралт /2.1.1; 2.1.2; 2.2.1; 2.2.2, 2.2.3, 2.2.5/
7. Цахилгаан, тоолуур, суурилуулах, худалдах,
8. Цахилгаан болон усны тоолуур, даралтын болон
хүчилтөрөгчийн манометр засварлах,
9. Халуун хүйтэн ус, дулааны тоолуур суурилуулах, худалдах
10. Цахилгаан угсралтын ажил үйлчилгээ эрхлэх
11. Цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх
12. Цахилгаан эрчим хүчний нэг ба гурван фазын тоолуур мөн хүчилтөрөгчийн болон бусад төрлийн манометр, даралтын датчик суурилуулах, засварлах худалдах
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.