• Өмнөд бүсийн ЦТС ХК
Танилцуулга
Манай компани нь 2013 оны 6-р сараас шинээр үүсгэн байгуулагдаж Өмнөговь аймгийн төв /Даланзадгад/ болон /Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Ноён, Сэврэй, Цогтцэций сумын Тавантолгойн тосгон, Эрдэнэс-Тавантолгой, Вагнер-Ази / зэрэг сумдуудад 1.  Цахилгаанаар зохицуулалттай хангах, 2. Цахилгаан түгээх, 3. 0,4-35 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ эрхлэх, 4. Тоолуур хэмжих хэрэгслийг засварлах, суурилуулах нийт 4 төрлийн тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дотоодоос:  -“ ЦДҮС” ТӨХК-иас Даланзадгад сум болон Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган Номгон, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумд, Эрдэнэс таван толгой, Таван толгойн тосгоны хэрэглэгчид &...Дэлгэрэнгүй
nbsp; -“Даланзадгадын ДЦС” ТӨХК-иас Хүрмэн, Баяндалай, Булган сумын хэрэглэгчид  Гадаадаас: Гадаадаас: “Чинхуа Мак-Нарийн сухайт” ХХК-иас /БНХАУ/  Ноён, Сэврэй сумдын хэрэглэгчид Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 орчим хувь буюу 11 сумыг хамарсан аймгийн төвөөс урагш 110 км, хойшоо 120 км, баруун, зүүн тийш 300 гаруй км алслагдсан зайд цахилгаан эрчим хүч түгээх, хангах, борлуулах үйл ажиллагааг явуулж байна.  Тус компани нь бүтэц зохион байгуулалтын хувьд Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер, Захиргаа хүмүүний нөөцийн хэлтэс, Төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтэс, Цахилгаан шугам сүлжээний алба, Хэрэглэгчидэд үйлчлэх төв, авто хэсэг гэсэн нэгжтэй, 84 хүний батлагдсан орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс эрэгтэй 58 буюу 69 хувь, эмэгтэй 26 буюу 31 хувийг, удирдах болон инженер техникийн ажилтан 17 буюу 20.4 хувийг, ажилтан албан хаагчид 66 буюу 79.5 хувийг эзлэж байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм