• Багануур Зүүн Өмнөд бүсийн ЦТС ХК
Танилцуулга
Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 11-р сарын 16-ны өдрийн 328 тоот тогтоолоор “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД РАЙОНЫ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР” нэртэйгээр байгуулагдаж, 2001 онд Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болсон.   Бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн, эзэмшил үйлчилгээний заагаар хойд тал нь Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл нийт 520 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүм...Дэлгэрэнгүй
бэр, Дорноговь, Дундговь аймгуудн төвүүд хамрагдана. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 05-р сарын 31-ны өдрийн 16 тоот тогтоол, “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Захирлын зөвлөлийн 2013 оны 06-р сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу “Багануур Цахилгаан түгээх сүлжээ” салбарыг 2013 оны 06-р сарын 12-ны өдөр шинээр үүсгэн байгуулагдан 7 аймгийн 57 сумын нутаг дэвсгэрт байрлах нийт 39846 хэрэглэгчийг 5 салбар 502 ажилтантайгаар цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрлийн дагуу бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм