• Соёмбо даатгал ХХК
Танилцуулга
Эрхэм зорилго Тайван амьдралыг таны гарт атгуулж, үнэ цэнэтэй бүхнийг тань үргэлж бид хамгаална   Уриа Хохирлыг хоромхон зуур   Бидний тухай Манай компани 1990 онд төрийн өмчийн хэлбэртэй, “ХАА-н Хоршоологчдын даатгал” нэртэйгээр Монгол улсын 2 дахь даатгалын компани болон байгуулагдсанаас хойш эдүгээ 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2010 онд Соёмбо инк даатгал ХХК-ийг өөртөө нэгтгэж үндэсний хөрөнгө оруулалт, менежментийн чадварлаг багт суурилсан даатгалын байгууллага болон өргөжиж, өнөөдөр орон даяар 27 салбар нэгжтэйгээр ажиллаж байна.   Бид 20 гаруй жилийн түүхэндээ олон зүйлээр анхдагч байж ирлээ. Тэдгээрээс заримыг нь дурдвал:   Анхны тэрбумтан компани – Санхүүгийн Зохицуулах Хорооны даатг...Дэлгэрэнгүй
алын компанийн дүрмийн санг нэг тэрбумд хүргэх шаардлагыг хугацаанаас нь 8 сарын өмнө биелүүлсэн анхны компани Анхны тусгай зөвшөөрөл – Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх шинэчилсэн 01 тоот зөвшөөрлийг эзэмшигч компани Анхны шилдэг даатгалын компани – СЗХ-оос уг номинациар даатгалын компанийг шалгаруулж эхэлсэн анхны жил болох 2008 онд уг өргөмжлөлийг хүртэж байсан анхны компани Анхны даатгалын нэгдсэн компани –2010 онд Соёмбо инк даатгал ХХК-ийг өөртөө нэгтгэсэн нь Монголын даатгалын салбарын түүхэнд анх удаа даатгалын компаниуд нэгдэж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн тохиолдол болж байна. Оны онцлох даатгалын байгууллага- 2011 онд Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Соёмбо Даатгал ХХК-ийг Оны онцлох даатгалын байгууллагаар зарлалаа.   2010 оноос менежментийн баг бүрэн шинэчлэгдэж АНУ, Англи, ХБНГУ, Япон, ОХУ-д мэргэжил эзэмшиж улмаар Япон, ОХУ, БНХАУ-д даатгалаар мэргэшсэн, Монголын даатгалын голлох хэд хэдэн компаниудад удирдах ажил хийж байсан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.   Бид өөрсдийн зорилгоо шинэ утга агуулгаар баяжуулан гүнзгийрүүлж, компанийн тогтвортой хөгжлийг улам хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, Даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүднээс даатгалын үйлчилгээг шуурхай хүргэх зарчмыг удирдлага болгон, шинэ менежмент, шинэ төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд энэ бүхнийг Танд дуулгаж байгаадаа манай хамт олон баяртай байна.   Давуу талууд Зах зээлд 20 жил тогтвортой ажиллаж ирсэн түүхэн туршлага Даатгалын ажлын туршлага сайтай, мэргэжлийн өндөр ур чадвартай менежментийн баг Даатгалын бүх чиглэлээр ажиллах уян хатан систем Байгууллага болон хувь хүний онцлог, хэрэгцээнд тохируулан даатгалын үйлчилгээг тусгайлан боловсруулах үйлчилгээ Зах зээлийн бодит статистик мэдээллийн сан, даатгалын программ хангамж, эрсдлийн түвшинд тулгуурлан математик аргаар тооцон гаргадаг даатгалын хураамжийн уян хатан бодлого Нөхөн төлбөрийн шударга тогтолцоо Чирэгдэлгүй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй Даатгалын нийт багц нь давхар даатгалтай   Давхар даатгал Соёмбо Даатгал компани 2011 оны 1-р сараас эхлэн “Стандарт энд Пүүрс”-ийн АА (Very Strong) үнэлгээтэй, дэлхийд тэргүүлэгч “Hannover Re” давхар даатгалын компанид даатгалын нийт багцаа даатгаж байгаа. Энэхүү хэлцлийн дүнд  олон төрлийн даатгалаар тохиолдол бүрд хохирол нөхөн төлөх хэмжээ 4 сая долларт хүрч, компанийн эрсдэл үүрэх чадавхи (underwriting capacity)-ар Монголын даатгалын компаниудын дунд хамгийн сайнд нь тооцогдоно.   Компанийн нийгмийн хариуцлага “Соёмбот түшиг” ТББ:   Бага, дунд орлоготой иргэдийн даатгалын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлээс үүдэн гарах даатгалын хэрэгцээгээ хангахад нь мэргэжлийн зөвлөмж, туслалцаа үзүүлэх, мөн тэдгээр иргэд өөрсдийн эрүүл мэнд, бичил бизнес, эд хөрөнгөө даатгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх сан байгуулах зорилготойгоор энэхүү төрийн бус байгууллага байгуулагдсан юм.   “Соёмбот түшиг” ТББ нь аливаа эрсдэл, гамшгийн үед учрах санхүүгийн бэрхшээлийг даатгалын тогтолцоогоор даван туулах ойлголт болон бичил даатгалын талаарх сургалт семинар, уулзалт, зөвлөгөөнийг иргэдийн дунд төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах, бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх, мөн бага, дунд орлоготой иргэдийн бичил даатгалын хураамжийг хөнгөлөх тусгай сан байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.   Дуудлагын даатгал, шуурхай алба, зөвлөгөө – 77115555 Даатгалын өндөр чадвар, туршлагатай мэргэжилтэн Танд эрсдлийн удирдлагын арга, ойлголт болон бүх төрлийн даатгалын бүтээгдэхүүн, Таньд зохицох даатгалын хамгаалалтуудын талаар зөвлөгөө өгнө. Мөн таны бизнесийн болон гэр бүлийн хэрэгцээ, онцлогт таарсан бүх төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж өгнө.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ч. Батцогт Соёмбо даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

Ч. Сайнзаяа Соёмбо даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Баттулга Соёмбо даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Ундарлаа Соёмбо даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

О. Мэнджаргал Соёмбо даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн