• Гутал ХК
Танилцуулга
          Гутал ХК нь анх 1934 оны 3 дугаар сарын 26 - ны өдөр Аж Үйлдвэрийн Комбинатын харьяанд гутлын фабрик нэртэйгээр үйдвэрлэлээ эхэлсэн байна.  1955 онд БНМАУ, БНСЧСУ- ын хооронд байгуулсан гэрээнийн дагуу савхин гутлын үйлдвэрийн төмөр бетон хийцийн барилга барих ажлыг гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотноо 1934 онд анх байгуулагдаж 150 ажилчинтай жилд нэг зуун мянгахан хос гутал үйлдвэрлэж байсан энэ үйлдвэр эдүгээ 2500 ажилчидтай жилд дөрвөн сая хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжсөн.             1990 онд ялсан ардчилсан хувьсгал иргэн бүрийг хувийн өмчтэй болгох зорилго тавьжээ. “Өмч хувьчлалын тухай хууль"-ийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээн...Дэлгэрэнгүй
ий үр дүнд Гутлын үйлдвэрийг БНМАУ – ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 18 – ны өдрийн 51 дугаар тогтоолоор хувьчлагдан 161 868,4 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй “Гутал “ ХК болон зохион байгуулагджээ. “ Гутал” ХК нь тухайн үед 10 314 хувьцаа эзэмшигчидтэй, 161 868,4 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар төрөл бүрийн гутал , хэвлүүр, цавуу үйлдвэрлэж борлуулах, ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.              Гутал ХК нь давуу эрхийн хувьцаа болон бусад төрлийн үнэт цаас гаргаагүй байна. Тус компани нь өөрийн хөрөнгөөр 1995 оноос хойш өөрийн компанийн хувьцааг худалдан авч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 43,674 ширхэг халаасны хувьцаатай, эдгээр хувьцаа нь Компанийн тухай хуульд заасан саналын эрхгүй, ноогдол ашиг авдаггүй байна.
Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, Компанийн засаглалын кодекс, “Гутал” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн...
Бусад үйл явдлын мэдээ
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

О. Буяннэмэх Гутал ХК-ийн ТУЗ -ийн дарга