Танилцуулга
"Монгол шилтгээ"н ХХК нь анх "Гачуурт тур" ХХК нэртэйгээр 2001.08.22-нд Гачуурт тосгон дахь спорт амралт цогцолборын үндэс суурь дээр гадаад дотоод худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан.
2004 оны 8-р сарын 11-нд "Гачуурт тур" гэсэн оноосон нэрээ "Монгол шилтгээн" болгон өөрчилсөн болно.
Цогцолбор нь Монголын эртний нийслэл Хар-Хорин хотын загвар, үндэсний уран барилгын өвөрмөц хэв маягаар баригдсан бөгөөд Улаанбаартар хотын төвөөс зүүн тийш 20 км зайтай Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт Туул голын эрэг хар усан тохойн орчим байрладаг.
Үүнээс гад...
Дэлгэрэнгүйна монголын ёс заншлыг гадаад дотоодын зочид гийчдэд таниулах зорилгоор бэсрэг наадам, түүдэг галын наадам, 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн байгууламжид 7 хоногт 2-3 удаа "Монголын нэг өдөр" тусгай хөтөлбөр зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрүүд нь Монголын ард түмний арвин баялаг түүх, соёл, ёс заншилтай танилцаж ардын язгуур урлаг, шашны зан үйл, уламжлалт тоглоом баяр наадмыг үзүүлэхээс гадна хүссэн зочинд өөрийн биеэр мэдэрч оролцох боломж олгодог онцлогтой юм.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.