• Техник импорт ХК
Танилцуулга
Тус компани анх 1958 онд “Техник Импорт Хангамжийн Нэгдэл” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монгол улсын гадаад худалдааны ууган компаниудын нэг юм.   Байгуулагдсан цагаасаа аж үйлдвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо гэх мэтчилэн салбаруудыг хөгжүүлэхэд нэн шаардагдлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, материалыг холбогдох газруудын захиалгаар импортлон нийлүүлсээр ирсэн.   1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит нээлттэй хувьцаат компани болон өөрчлөгдѳж 1998 онд нээлттэй дуудлага худалдаагаар хувьцаа нь арилжаалагдаж 100 хувь хувийн өмчит “Техник Импорт” ХК болж үйл ажиллагаа явуулж байна.   Энэ хугацаанд гадаад худалдаа, бизнесийг өргөжүүлэх талаар шат дараалан арга хэмжээ...Дэлгэрэнгүй
авч, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд жилээс жилд үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр ирсэн төдийгүй зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээр зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна.   “Тeхник импорт” ХК ѳнѳѳдрийн амжилтад хүрэхэд бодитой хувь нэмэр оруулсан хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ Олон улсын жишиг, стандартыг дагаж мөрдөн, зах зээл дэх өрсөлдөгч болон хамтрагч, харилцагч нартай бизнесийн таатай орчин бүрдүүлэн ажиллахаас гадна компанийн засаглалыг хөгжүүлж, ил тод байдлыг баримтлан ажиллаж, нийгмийн хариуцлагыг идэвхитэй хэрэгжүүлэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч компани байхыг эрмэлзэн ажиллах болно.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм