• Дархан Сэлэнгийн ЦТС ХК
Танилцуулга
Эрхэм зорилго Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ...   Зорилт ЦЭХ-ний хяналт,  удирдлага, арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлэх ЦЭХ-ний найдвартай ажиллагааг дээшлүүлэх Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх Борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах Эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах Нийгмийн арга хэмжээг сайжруулах Чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх   Тус компани нь 1965 онд Сайд нарын зөвлөлийн  155 дугаар тогтоолоо “Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний Газар” нэртэйгээр байгуулагдаж 2001.08.01-ны 164 дүгээр тогтоолоор “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” Хувьцаат Компани болж  2003.11.30-нд хувьчлагдсан.   Компанийн эрхэм зорилго, зорилтод нийцүүлэн 2014 онд ажиллаж...Дэлгэрэнгүй
байгаа шугам сүлжээний ашиглалтын түвшин, найдвартай ажиллагаа, түгээж байгаа ЦЭХ-ний тоо хэмжээ, борлуулалт, санхүүгийн байдал, бүс нутгийн онцлог зэргийг харгалзан шинэ техник, технологи нэвтрүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулахад бүрэн зохицсон бүтэц, орон тоогоо төлөвлөн баталсан 400 орон тоонд хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хүний нөөцийн төлөвлөлтийг сонгон компанийн хөгжлийн ойрын болон хэтийн зорилтод тулгуурласан бодлого зохицуулалтын 4 хэлтэс, мэдээлэл, шуурхай удирдлага, засвар, хэмжүүр, тээвэр үйлчилгээний чиглэлээр ажиллах 5 алба, тоног төхөөрөмжийн ашиглалт борлуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэх 4 салбар, 1 хэсэгтэй, ЦЭХ-ний түгээлт, хангалтын үйл ажиллагааг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2 төвийг, дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэхээр Хяналтын албыг шинээр бий болгон нийт 17 нэгжтэй , 396 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.       Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дотоод журам, Компанийн захиргаа, ҮЭ-ийн хороотой 2014 онд байгуулсан Хамтын гэрээ бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм