• Баянтээг ХК
Танилцуулга
Баянтээгийн уурхай нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт оршдог бөгөөд Арвайхээр хотоос баруун ургаш 128 км, Улаанбаатар хотоос 560 км-т Монголын нутаг дэвсгэрийн нүүрсжилтийн мужлалаар бол Хангайн уулархаг муж, Нуурын хөндий болон хойд говийн бүстэй залган орших 25 мянган кв/км газар нутаг багтах Онгийн голын савын мужлалд оршдог.   Анх 1962 онд Өвөрхангай , Баянхонгор, Архангай зэрэг аймгуудын нүүрсний хэрэгцээг хангах зорилгоор жилд 25,0 мян/тн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулагдаж байсан бол 1970-иад оны дунд үеэс орон нутгийн нүүрсний хэрэгцээ өсч үүнтэй холбогдуулан хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага гарсан бөгөөд улсаас нарийвчилсан хайгуул судалгаа хийж нөөцийн 29,6 сая/тн хэмээн тогтоож, техник технологийн шинэчлэл өргөтгөл хийснээр уурхай ж...Дэлгэрэнгүй
илдээ 150,0 мян/тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Уурхай байгуулагдсанаас хойш 52 жилд  6105,0 мян/м3 хөрс хуулж, 4930,6 мян/тн нүүрс орон нутгийн хэрэглэгчид олборлон борлуулсан байна.   1995 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол улсын “Аж ахуйн нэгжийн тухай” хуулийн дагуу “Баянтээг” ХК болон өөрчлөгдөж 70% нь орон нутгийн өмч, 30% нь хувьцаа эзэмшигчдийн өмч болж өөрчлөгдсөн.   Компанийн төлөөлөн удирдах зөвлөл 11 гишүүнтэй  бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Аймгийн засаг даргын орлогч О.Батжаргал, Компанийн гүйцэтгэх захиралаар Д.Мягмар нар ажиллаж байна.   Уурхай нийт 47 ажилтантай бөгөөд захиргаа борлуулалт, үндсэн үйлдвэрлэл, дулаан гэсэн гурван үндсэн хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компани нь 2012-2014 онуудад 250,0-437,0 сая төгрөгний ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдээ 75,0 сая төгрөгийг ногдол ашиг хувиарлалаа.   Өөрийн хөрөнөөр сүүлтийн 3 жил 1468,1 сая/төгрөгний техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, 2015 онд 984,5 сая/ төгрөгний техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна.   Уурхайн хамт олон нүүрсний чанарыг дээшлүүлэх, борлуулалтын зах зээлээ өргөтгөх, техник технологоо шинэчлэх, зардлыг үр ашигтай боломжит түвшинд байлгах, чадварлаг ажиллах хүчинтэй байх зэрэг зорилтыг баримтлан ажиллаж байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм